Want to make interactive content? It’s easy in Genially!

Over 30 million people build interactive content in Genially.

Check out what others have designed:

Transcript

Зураг 1

Өнгийн дугуй үүсгэх

Модуль 2

ангилал

Шинж чанар, сэтгэл зүйн нөлөөлөөл

өнгийн шилжилт

Өнгийг үүсгэж буй байдлыг томруулж харуулав.

Эдгээр гурван өнгийн судлыг өнгийн тухай онолд үндсэн өнгө гэж үздэг. Спектрийн өнгийн судлууд нь нэг нь нөгөөдөө уусаж нэгдэхдээ солонгийн долоон өнгийг үүсгэдэг. Ингэж эрдэмтэн И. Ньютон гэрлийн долгионы өнгийн задрал буюу спектрийн хуулийг нээсэн түүхтэй. (Батчулуун, Мэндээ, Нацагдорж, 2000). Спектрийн өнгүүдийг дэс дараалан дугуй хүрээнд байрлуулахад өнгийн спектр буюу өнгийн хүрээ үүсдэг. Өнгийн хүрээ бол дулаан, хүйтэн өнгө, өнгийн зохицол, эсрэг ба харш өнгө, шинэ өнгө үүсэх зүй тогтол зэргийг урьдчилан харж болох шинжлэх ухааны үндэстэй эмх цэгцтэй систем юм. Үндсэн гурван өнгөнөөс хэрхэн олон өнгө үүсч өнгийн дугуй үүсгэсэнийг дараах (зураг 1)-т үзүүлэв.

Үндсэн өнгө

Германы эрдэмтэн Иоган Вольфман Гёте 1810 онд “Өнгий тухай сургаал” гэдэг зохиолоо бичжээ. Гёте өнгөтэй холбоотой бүх үзэгдлийг судлаад физиологийн талаас буюу хүний бие организмд өнгийн нөлөөлөх үйлчлэлийг ангилан авч үзсэн байдаг. Гёте өнгө бол сэтгэл хөдлөлийг өдөөгч, гэрлийн үр дүн гэрэл, өнгө сэтгэл хөдлөл нь учир шалтгаанаар холбогдсон нэгэн холбоосны бүрдэл юм (эх сурвалж: Эрдэнэцог,1999,) гэжээ. Тэрээр янз бүрийн өнгө хүний сэтэхүйд хэрхэн нөлөөлсөн нөлөөллийг судлаад өнгийн схемийг зохиосон байдаг. Харин Английн эрдэмтэн Исак Ньютон харанхуй орчинд гурвалжин линз дундуур жижиг нүхээр нарны гэрлийн нэвтрүүлэхэд хөх, улаан, шар өнгийн судал үүсч байсныг тогтоосон бөгөөд үүнийгээ спектр гэж нэрлэсэн.

Өнгийн тухай ойлголт

Tалархал

10

Хичээлийн хэрэглэгдэхүүн

07

Өнгийн дугуй

03

Хугацаа

09

Үнэлгээ

06

Өнгийн сэтгэл зүйн нөлөөлөл

02

Арга зүй

08

Үндсэн өнгө

05

Өнгийн шилжилт

01

Агуулга

Өнгө

Солонгын долоон өнгийн байршил

Өнгийг “Харшуулж” зохицуулах арга

Өнгийн зохиоцол/Гармони/

Өнгө зохицуулах олон арга байдаг. Зарим аргаас дурьдвал: 1. Өнгийг дагнаж зохицуулах арга, 2. Хоршуулж зохицуулах арга, 3. Харшуулж зохицуулах арга.

мэдээлэл

Өнгийг “Хоршуулж” зохицуулах арга

Өнгийн шилжилт

Нэг өнгийг эх өнгөтэй хольж тон/сүүдрэг/-оор нь дэс дарааллуулан заагтай, зааггүйгээр байрлуулсан нь тухайн нөхцөлд зохицсоныг “Дагнаж зохицуулах” арга гэнэ. Өөрөөр хэлбэл нэг өнгийг хүндээс хөнгөн рүү, эсвэл хөнгөнөөс хүнд рүү жагсаан байрлуулахыг “Дагнаж” зохицуулах буюу өнгийн дагнаас гэж нэрлэдэг. Жишээ болгон дараах зургийг үзүүлэв.

Өнгийн дагнаас

Зарим өнгө тодорч, зарим нь бүдгэрч харагддаг.

Мэдээлэл

Ерөнхийдөө тодорч томорч харагддаг өнгүүд нь улаан, улбар шар зэрэг дулаан өнгүүд байх бөгөөд эдгээр нь өндөр эрчим бүхий өнгөний шилжилтийн зэргийн хувьд бараан түвшинд байдаг бол эсрэгээрээ жижгэрч, бүдгэрч харагддаг хөх, цэнхэр, ногоон зэрэг хүйтэн өнгүүд нь сул эрчим бүхий шилжилтийн зэргийн хувьд цайварт ордог.

Өнгийн сэтгэл зүйн нөлөөлөл

Өнгөний зарим нэг зохиомж , хэрэглээ нь бидний хараанд " хуурмагаар" үзэгдэж нөлөөлөх нь бий. Өөрөөр хэлбэл бидний нүд өнгийг хэрхэн тусгаж авдагтай холбоотой. Эсрэг өнгүүдийг зэрэгцүүлэн тавьбал аль аль нь илүү тодорч харагдана. Харин гарал нэгтэй өнгийн дэвсгэр дээр байрлаж байхдаа илүү эрчимтэй харагдах хэдийч өнгөлөг байдал нь буурна. Зохиомжийн шийдэлтэнд зарим өнгүүдийг хэт хүчтэй авах нь бусад өнгүүдээ үхээнц байдалд оруулан өнгийн ерөнхийлсөн шийдэлтийг алдагдуулна.

Өнгөний хараа зүйн нөлөө

Мэдээлэл

Зургаан өнгийн дугуй

үндсэн 3 өнгө

Сургалтын хугацаа Хичээлийн нэр, код: Зохиомж, өнгө судлал. (A.CC305) Улирал: II хавар Хичээлийн задаргаа: 2 кр (0.0.0, 4) (дадлага)

Хичээлийг дадлага хэлбэрээр оюутны оролцоо төвтэй явуулах бөгөөд сургалтын явцад суралцагчдын бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн, оюутан нэг бүрийн хөгжих боломжийг бүрдүүлнэ.

Арга зүй

  1. Ватум цаас
  2. Өнгийн будаг/ гуашь/
  3. Бийр / бүдүүн нарийн төрөл бүрийн/
  4. Тушь / хар өнгө/

Хичээлийн хэрэглэгдэхүүн

+info

  1. Суралцагчдын идэвх, санаачилга, бүтээлч хандлагыг нэмэгдүүлэхэд туслах зорилго бүхий үнэлгээг бие даалтын ажлын гүйцэтгэл, уран бүтээлийн гүйцэтгэл ирц, идэвх оролцооны нэгдмэл үзүүлэлтээр бодитой үнэлнэ.

Үнэлгээ

Оюутны уншиж судлах материал

1. Төмөрбат, Ж. (2013). Зохиомж өнгө хэлбэр гоо сайхан. УБ: Бэмби-сан 2. Эрдэнэцог, Ц., Ядамжав, Ц., Батчулуун, С., Баярмагнай, З., Булгантуяа, Д., Уранбэрх, М., ... Батчимэг, Э. (2015). Дүрслэн урлахуйн үндэс. УБ: Адмон 3. Ядамжав, Ц., Батчулуун, Т., Батчулуун, С., Мөнхбаяр, Д., Эрдэнэцог, Ц., Очирбат, Н. (2000). Зураг дүрслэлийн үндэс. УБ: Тис-ийн хэвлэх үйлдвэр 4. 3. Энхдаваа Д. Зохиомж. УБ., 2002.5. Эрдэнэбилэг. Г., Отгонсүрэн, Г. (2016). Зохиомж. УБ: Линограф

Анхааран үзсэнд баярлалаа