Want to create interactive content? It’s easy in Genially!

Get started free

Days of the week kit

chuluunchimeg purewd

Created on January 24, 2024

Start designing with a free template

Discover more than 1500 professional designs like these:

Genial Calendar 2026

School Calendar 2026

January Higher Education Academic Calendar

School Year Calendar January

Academic Calendar January

Choice Board Flipcards

Comic Flipcards

Transcript

Хүн тариа тарих болсон нь

Agenda colores

2024

Хүн тариа тарих болсон нь \ домог үлгэр \ Эрт цагт хүн тариа тарьдаггүй тул зөвхөн махан хоол иддэг байжээ. Усаны шувууд намар болоход үр өндгөө усан дотор үлдээж, дулаан орондоо өвөлжөөд, хавар болохоор түүнээ үзэхээр баяр хөөртэй буцаж ирдэг юм гэнэ. Шувууд ингэж орхихдоо гунигтай болдог тул намрын шувуу бэлгэгүй, хаврын шувуу бэлгэтэй гэж ярьдаг байв. Дулаан орноос ирж байгаа сүрэг усны шувууг харсан бүсгүй өөдөөс нь сүүн цацал өргөсөнд шувууд баярлан ганганалдаж, гэрийнх нь дээгүүр удтал эргэлдэж байгаад явав. Удалгүй намар болож шувууд буцахаар явж байхдаа мөн л таарч, баярлан түүний толгой дээгүүр эргэлдэн ниссэн боловч бүсгүй “Намрын шувуу бэлгэгүй” гэж бодоод цацал өргөсөнгүй. Шувууд хэсэг эргэлдэж байснаа нэг ууттай юм цацчихаад нисэн оджээ. Дараа жилийн хавар болж сүрэг шувууд ирдгээрээ ирж бүсгүй ч сүүгээ өргөж, намар болоход шувууд ч буцдагаараа буцаж гэнэ. Намрын налгар сайхан өдөр нөгөө шувуудын цацсан юм нь халиурсан тариа болон ургасан байхтай таарчээ. Бүсгүй баярлан хөөрч, тариаг хурааж аваад гурил будаа гарган авчээ. Үүнээс хойш хүн тариа тарьдаг болсон бөгөөд тарианы үүрийг анх усны шувууд л хүнд өгсөн юм гэдэг.

Унших даалгавар

Эхийг анхааралтай уншаарай.

сонгох даалгавар

Сонгох даалгавар

1. Усны шувууд үр өндгөө хаана үлдээдэг вэ? а. Үүрэндээ б. Усан дотор в. Өвсөн дотор г. Ууланд 2. Эхэд юуны тухай өгүүлсэн бэ? а. Усны шувуудын тухай б. Намар ба хаврын улирлын тухай в. Хүн тарих болсон тухай 3. Дулаан орноос ирж буй шувуудын өөдөөс бүсгүй яагаад сүү өргөдөг вэ? а. Хаврын шувуу бэлгэтэй б. Өндгөн дээрээ ирдэг учир в. Будаа өгсөн учир 4. Бүсгүй яагаад баярлан хөөрсөн бэ? а. Хавар болсон учир б. Намар болсон учир в. Налгар сайхан өдөр шувууд ирсэн учир г. Шувуудын цацсан юм халиурсан тариа болон ургасан учир

задгай даалгавар

5. “Шувууд хэсэг эргэлдэж байснаа нэг ууттай юм цацчихаад нисэн оджээ.” Үүний дараа ямар үйл явдал болсон бэ? ................................................................................................................................................................................................................................................ 6. Эхийн үйл явдлын зөв дарааллыг олж дугаарлаарай. ......Бүсгүй баярлан хөөрч, тариа хурааж аваад гурил будаа гарган авчээ. ......Дулаан орноос ирж байгаа сүрэг усны шувууг харсан бүсгүй өөдөөс нь сүүн цацал өргөсөнд шувууд баярлан ганганалдаж гэрийнх нь дээгүүр удтал эргэлдэж байгаад явав. ......Шувууд ингэж орхихдоо гунигтай болдог тул намрын шувуу бэлгэгүй, хаврын шувуу бэлгэтэй гэж ярьдаг байв. 7. Үлгэрээс юу ойлгосон бэ? \1-2 өгүүлбэрт багтаан бичээрэй. .............................................................................................................................................................................................................................................................................. 8. Дараах 2 үгийг ашиглан, утга ялган өгүүлбэр зохиогоорой. \ Харх, Харах \