Human Body Presentation
Enkhtuul Amgalan
Created on January 10, 2024
Over 30 million people build interactive content in Genially.
Check out what others have designed:
AGRICULTURE DATA
Presentation
LAS ESPECIES ANIMALES MÁS AMENAZADAS
Presentation
WATER PRESERVATION
Presentation
BIDEN’S CABINET
Presentation
YURI GAGARIN IN DENMARK
Presentation
C2C VOLUNTEER ORIENTATION
Presentation
TALK ABOUT DYS WITH TEACHER
Presentation
Transcript
Анагаах - 406 5-р баг Г.Балдан-ЁндонЖ.СанчирмааМ.ЦэрэндолгорБ.ЭнхжинА.Энхтуул
амьсгалын эрхтэн тогтолцоо
ХАРАХ ҮЗЛЭГ
- Цээжний хэлбэр
- Амьсгалын хэлбэр
- Амьсгалахад цээжний хэнхэрцэг хоёр талд зэрэг тэгш хэмтэй оролцож байгаа эсэх
- Туслах булчин оролцож буй эсэх
Цээжний хэлбэр
- Цээжний хэлбэрийг эрүүл ба эмгэг гэж хоёр хэлбэртэй. Зөв эрүүл хэлбэртэй цээжийг биеийн ерөнхий галбиртай адилаар нормостеник, астеник, гиперстеник, гэж ангилна.
- Цээжний хөндийн эрхтнүүдийн эмгэг араг ясны гажилтаас болж цээжний хэлбэр эмгэгээр өөрчлөгдөнө.
''цээжний эмгэг хэлбэрүүд''
нУРУУНЫ ЭМГЭГ ӨӨРЧЛӨЛТ
- Нуруу урагшаа муруйх лордоз хойшоо бол кифоз хажуу тийшээ муруйхыг сколиоз заримдаа хосолсон муруйлт нь \ Сульдаа, сүрьеэ, \
Амьсгалыг цээжний хэвлийн холимог гэнэ
Амьсгалд хавирга хоорондын болон хэвлийн булчингууд аль нь давамгайлан оролцож байгаагаар нь ангилна
Цээжний амьсгал
Амьсгалд хавирга хоорондын булчингууд илүү давамгайлж амьсгал авахад цээж өргөснө. \эмэгтэй\
Хэвлийн амьсгал
Амьсгалд өрц илүү давамгайлж амьсгал авахад хэвлий урагш товойно. \эрэгтэй\
Холимог амьсгал
Амьсгалд хавирга хоорондын болон өрц нэгэн зэрэг оролцож цээжний доод хэвлийн дээд хэсэг амьсгалд оролцно. \настай хүмүүс, эмгэг\
АМЬСГАЛД ТУСЛАХ БУЛЧИН ОРОЛЦОЖ БАЙГАА ЭСЭХ
- Эрүүл хүнд хавирга хоорондын гадна ташуу дотор ташуу булчин өрц хоёрын булчин оролцоно.
- ЭМГЭГ АМЬСГАЛ : хүзүүний булчин, мөрний өргөн булчин, нурууны булчин, хэвлийн булчин оролцоно.
- Дүгнэлт : эгэмний дээд хонхорууд маш хүчтэй татагдах цээж хонхолзох хэвлий нурууны булчингууд оролцсон бол амьсгалд туслах булчингууд оролцсон гэж үзнэ.
тэмтрэх үзлэг
Дууны доргион үзэх
- Урд талаас ''эгэмний дунд шугам'' эгэмний дээр 2 гараа нягт байрлуулж тавиад Р үсэг орсон үг чанга хэлүүлнэ.
- I-II хавирга завсар гарыг алгыг нягт байрлуулж тавиад Р үсэг орсон үг чанга хэлүүлнэ.
- II-III хавирга завсар гарыг алгыг нягт байрлуулж тавиад Р үсэг орсон үг чанга хэлүүлнэ.
- III хавирганаас доош зүрх байрладаг учир тэмтрэхгүй 2 гарыг дагзанд авхуулна.
- III-IV хавирга завсар гарыг алгыг нягт байрлуулж тавиад Р үсэг орсон үг чанга хэлүүлнэ.
- IV-V хавирга завсар гарыг алгыг нягт байрлуулж тавиад Р үсэг орсон үг чанга хэлүүлнэ.
- Ар талаас
- Далны сэртэнгийн дээр гараа тавиад Р үсэг орсон үг чанга хэлүүлнэ.
- Хоёр далны хооронд үзэхдээ гарыг урд нь зөрүүлнэ. Далны хооронд үзэхдээ гараа босоо байрлалд нягт байрлуулж тавиад Р үсэг орсон үг чанга хэлүүлнэ.
- Далны өнцөгөөс доош гар хэвтээ чиглэлд нягт байрлуулж тавиад Р үсэг орсон үг чанга хэлүүлнэ.
Тэмтрэх үзлэг
Цээжний уян хатан чанар үзэх
- Нэг гарынхаа алгыг өвчүүнд нөгөө гараа далны хооронд нэг түвшинд нягт наан байрлуулж огцом шахаж түлхэх хөдөлгөөнөөр үзнэ.
- Баруун зүүн талыг үзэхдээ
- Нэг гарыг хавирга завсар нөгөө гарыг далан дээр харалдаа тавиад мөн цээжийг шахаж үзнэ | зүүн талд |
- Нэг гарыг хавирга завсар нөгөө гарыг далан дээр харалдаа тавиад мөн цээжийг шахаж үзнэ | баруун талд |
тэмтрэх үзлэг
Эмзэглэл үзэх
- Өвчтөнд цээж өвдөх зовуурь байгаа эсэхийг тодорхойлох хэрэгтэй. Үүний тулд гарын 2,3,4-р хуруунуудын өндгийг хавиргануудын завсарт байрлуулан дарж үздэг. Хэт хүчтэй, түргэн дархаас зайлс хийх хэрэгтэй.
- I-II хавирга завсар
- II-III хавирга завсар
- III-IV хавирга завсар
- IV-V хавирга завсар гарын 2,3,4-р хуруунуудын өндгийг хавиргануудын завсарт байрлуулан дарж үзнэ.
- Далны сэртэнгийн дээр гараа тавиад
- Хоёр далны хооронд
- Далны өнцөгөөс доош эмзэглэлийг үзнэ.
тэмтрэх үзлэг
Гялтангийн шүргэлт үзэх
- 2 шугамаар үзнэ.
- Үйлчлүүлэгчийн гарыг өргүүлж хүзүүний ард авхуулаад: суганы дунд шугаман дээр гарын алгыг нягт гүнзгий авхуулж гаргуулна.
- Далны шугаман дээр гарыг нягт тавиад гүнзгий амьсгалуулна.
ТОГШИХ ҮЗЛЭГ
- Цээжний тогшилтыг харьцуулсан тогшилтоос эхлэн тодорхой дарааллаар явуулна. Харьцуулсан тогшилт нь уушгины аль нэг хэсэгт эмгэг өөрчлөлт байгаа эсэхийг тодруулах зорилготой.
- Харьцуулсан тогшилт
- Уушигний орой олох
- Кренейгийн талбай өргөн
- Дээд хил олох
- Доод хил олох
- Уушигны займчих хөдөлгөөн олох
- Харьцуулсан тогшилт : Харьцуулсан тогшилтыг эгэмний дунд шугамаар уушигны оройгоос эхлэн III-р хүртэл тогшино.
- III-р хавирганаас доош харьцуулсан тогшилт Зүүн талд зүрхний дүлий чимээ орж ирдэг тул мөн баруун талд зүрхний баруун хилийн заагууд тодорхойлогддог тул тогшихгүй. Хажуугийн тогшилтыг суганы урд, дунд, хойд шугамуудаар суганы хонхороос эхэлж V-р хавирга хүртэл хийнэ.
- Учир нь зүүн талд хэнгэргэн чимээтэй траубегийн зай, баруун талд элэгний дүлий чимээний заагууд тодорхойлогдоно.
- Цээжний ар талаас тогших
- Далны дээд хэсэгт (хуруугаа хөндлөн) байрлуулж дараа нь далны хоорондох хонхорын дээд, дунд, доод хэсэгт (хуруугаа босоо) байрлуулж тогшино.
- Далны доод хэсэгт нурууны ойролцоох шугамаар
- Далны шугамаар VII-р хавирга завсар
- VIII-р хавирга завсар
- IX-р хавирга завсар хуруугаа хөндлөн байрлуулж тодорхойлно.
- Дүгнэлт : Баруун зүүн талд тогшилтын дуу ижил уушигны тод авиа сонсогдоно.
байршлын тогшилт
Уушигны дээд хил олох
- Эхлээд урд талаас: дээд хил олохдоо эгэмний дээд хонхорын дунд хэсэгт эгэмтэй параллель байрлуулж дээшээ m.sternocleidomastoideus-ын төгсгөлрүү тогшино уушгины тод авианаас дүлий чимээ хүртэл тогшиж тод талаар нь тэмдэглэнэ.
- Дүгнэлт : Эрүүл хүн эгэмнээс дээш 3-4см байна.
- Оройн өндрийг араас олохдоо:
- Далны сэртэнгийн дээд ирмэгээс хүзүүний Vll-р сэртэнрүү чиглэлтэй тогшиход хүзүүний Vll-р сэртэнгийн түвшинд тодорхойлогдоно. Уушгины тод авианаас дүлий чимээ хүртэл тогшиж тод талаар нь тэмдэглэнэ.
Кренейгийн талбай өргөн
Уушигны оройн өргөнийг кренейгийн талбай гэнэ.
- M.Trapezius булчингийн дундаас 2 тийш тогшино. Эхлээд дундаас дотогш тогшиж тод авианаас бүдэг авиа хүртэл тогшиж тод авиа гарсан талд тэмдэглэнэ.
- Дараа нь булчингийн дундаас гадагш чиглэлд тогшиж бүдэг авиа хүртэл тогшоод тод талаар тэмдэглэж уушгины оройн өргөн буюу кренейгийн талбайг олно.
- Дүгнэлт : Хэвийн 5-8 см байна.
байршлын тогшилт
Уушигны доод хил олохдоо \БАРУУН ТАЛД\
- Өвчүүний ойролцоох шугам\linae parasternalis\ дээрээс доош уушигны тод авианаас бүдэг авиа хүртэл тогшино. Энэ шугамаар доод хил V-р хавирга завсар
- Эгэмний дунд шугам \linae media clavicularies linae mamilaris \VI-р хавирга завсар
- Суганы урд шугамаар \anterior axillary linae\ тогшиход VII-р хавирга завсар байна.
- Суганы дунд шугамаар \midaxillary linae\ тогшиход VIII-р хавирга завсар байна.
- Суганы арын шугамаар \posterior axillary linae\ тогшиход IX-р хавирга завсар байна.
байршлын тогшилт
- Далны шугамаар \scapular linae\ хавирга завсар тогшихдоо далны өнцгөөс доош хуруугаа хэвтээ байрлуулна. Далны өнцгийг VII-р хавирга гэж үзнэ. X-р хавирга завсар байна.
- Нурууны ойролцоох шугамаар \vertebraj linae\ тогшихдоо хавирга тоолохгүй сэртэн тоолно. Хамгийн төвгөр сэртэн хүзүүний 7-р сэртэн сээрний 1-р сэртэн тэгээд доош тогшоод 11-р сэртэн уушигны доод хил олдоно.
байршлын тогшилт
Уушигны доод хил олохдоо \ЗҮҮН ТАЛД\
- Зүүн уушигны доод хил олохдоо баруун уушигны доод хил олохтой адил боловч эхний 2 шугам болох \linae parasternalis, linae clavicularis\ аар олохгүй учир нь эгэмний дунд шугамаар III-р хавирга завсар зүрхний дүлий чимээ орж ирнэ.
- Суганы урд шугамаар \anterior axillary linae\ тогшиход VII-р хавирга завсар байна.
- Суганы дунд шугамаар \media axillary linae\ тогшиход VIII-р хавирга завсар байна.
- Суганы арын шугамаар \posterior axillary linae\ тогшиход IX-р хавирга завсар байна.
байршлын тогшилт
- Далны шугамаар \scapular linae\ хавирга завсар тогшихдоо далны өнцгөөс доош хуруугаа хэвтээ байрлуулна. Далны өнцгийг VII-р хавирга гэж үзнэ. X-р хавирга завсар байна.
- Нурууны ойролцоох шугамаар \vertebraj linae\ тогшихдоо хавирга тоолохгүй сэртэн тоолно. Хамгийн төвгөр сэртэн хүзүүний 7-р сэртэн сээрний 1-р сэртэн тэгээд доош тогшоод 11-р сэртэн уушигны доод хил олдоно.
- \Эмэгтэй хүний зүүн уушигны доод хилийг урдаас олохдоо хөхийг өөрөөр нь дээшлүүлж тогшино.\
Уушигны займчих хөдөлгөөн олох
Баруун талд 3 шугамаар үзнэ.
- Эгэмний дунд, суганы дунд, далны шугамаар үзнэ.
- Тайван үеийн хилийг эгэмний дунд шугам \linae media clavicularies \ олж тэмдэглэнэ.
- Үйлчлүүлэгчийг гүнзгий амьсгал авахуулаад түгжээрэй гэж хэлнэ. Тэр цэгээс доош тод авиа доошилж 2см орчим тэмдэглэнэ. Хэсэг хугацаанд амраана.
- Дахиж гүнзгий амьсгал авхуулаад тэр хэмжээгээр гаргуулаад түгжээрэй гэж хэлнэ. Тайван үеийн хилээс дээш тогшиж тод авиа орж ирэнгүүт доод талд нь тэмдэглэнэ.
- Дүгнэлт : Энэ хоорондох зай \4-6см\ орчим байна. Суганы дунд\6-8см\ болон далны шугамаар \4-6см\ ижил аргаар үзнэ.
Уушигны займчих хөдөлгөөн олох
- Зүүн талд 2 шугамаар үзнэ.
- Суганы дунд болон далны шугамаар үзнэ.
- Тайван үеийн хилийг суганы дунд шугамаар\anterior axillary linae\ олж тэмдэглэнэ.
- Үйлчлүүлэгчийг гүнзгий амьсгал авахуулаад түгжээрэй гэж хэлнэ. Тэр цэгээс доош тод авиа доошилж 2см орчим тэмдэглэнэ. Хэсэг хугацаанд амраана.
- Дахиж гүнзгий амьсгал авхуулаад тэр хэмжээгээр гаргуулаад түгжээрэй гэж хэлнэ. Тайван үеийн хилээс дээш тогшиж тод авиа орж ирэнгүүт доод талд нь тэмдэглэнэ.
- Дүгнэлт : Энэ хоорондох зай \6-8см\орчим байна. Харин далны шугамаар үзэхэд\4-6см\орчим байна.
ЧАГНАХ ҮЗЛЭГ
чагнах үзлэг
- Чагнах үзлэг хийхийн өмнө үйлчлүүлэгчийг амаа жимийж, хамраараа тайван амьсгалуулж сургана. Голдуу үйлчлүүлэгчийг суугаа байрлалд чагнаж үзнэ. Араас чагнах үзлэг хийх үед хоёр гараар өвдгөө тулж, эсвэл хоёр гараа цээжний өмнө зөрүүлэн барьж суухыг заавар өгнө.
- Гуурсан хоолойн амьсгал чагнах аргачлал өвчүүний дээд хонхроос дээш хэсэгт төвөнх, цагаан мөгөөрсөн хоолойн тус газар хүзүүний VII нугалмаас нурууны ойролцоох шугамаар III-IV сээр нуруу хүртлэх зайд баруун, зүүн талд чагнах
- Амьсгал гаргалт нь амьсгал авалтаас илүү үргэлжлэн, тод сонсогдоно. “х”, ”х-х”
- Уушиг чагнах аргачлал
- Цээжний хоёр талд урд талаас 10 цэгт харьцуулж чагнах
- Эгэмний дээд хонхорхой
- Эгэмний дунд шугамаар I-II хавирганы хооронд
- Эгэмний дунд шугамаар II-III хавирга хооронд
- Суганы урд шугамаар III-IV хавирганы хооронд
- Суганы урд шугамаар IV-V хавирганы хооронд
чагнах үзлэг
- Цээжний ард талаас баруун ба зүүн талд (5 х 2 нийт 10 цэгт):
- Далны хөндлөн сэртэнгийн дээгүүр
- Далны хооронд III-IV хавирганы завсар
- Далны хооронд V-VI хавирганы завсар
- Далны доогуур VII-VIII хавирганы завсар
- Далны доогуур VIII-IX хавирганы завсар
- Цулцангийн амьсгал нь амьсгал авалтын үргэлжлэх хугацаа урт, амьсгал гаргалт нь авалтын 1/3 тэй тэнцүү богино сонсогдоно. Хэвийн цулцангийн амьсгалын үед амьсгал авах нь гаргахаасаа арай тод сонсогдож, <Ф> үсэг хэлэхэд гардаг авиатай төстэй дуу гарна.
Чагнах үзлэг
- Чагнасан хэсэг бүрдээ амьсгалын мөчлөгийг 3-4 удаа сонсох хэрэгтэй.
- Эрүүл хүнд хэвийн амьсгалын шуугиан: Цулцангийн амьсгал ба гуурсан хоолойн амьсгал гэсэн хоёр амьсгалын чимээ сонсогдоно. Хэвийн цулцангийн амьсгалын үед амьсгал авах нь гаргахаасаа арай тод сонсогдож, <Ф> үсэг хэлэхэд гардаг авиатай төстэй дуу гарна.
- Цулцангийн амьсгал суларсан үед амьсгал авах ба гаргах үе нь хоёулаа богиносож, гаргах нь бараг сонсогдохгүй.
- Уушги агаараар тэлэгдэх үед цээжний хоёр талд амьсгал жигд сулардаг бол амьсгалын мэдрэл, булчингийн үрэвсэл,хэвлийн дотоод даралт ихсэх, хавирга хугарах, гялтангийн хуурай үрэвсэл, наалдац үүссэн бол зөвхөн тэр хэсэг газраа амьсгал сул сонсогдоно.
THANKS
Did you know...The window allows you to add more extensive content. You can enrich your genially by incorporating PDFs, videos, text... The content of the window will appear when clicking on the interactive element.
Cool Title
Cool Title
Cool Title
Cool Title
Did you know...The window allows you to add more extensive content. You can enrich your genially by incorporating PDFs, videos, text... The content of the window will appear when clicking on the interactive element.
Cool Title
Cool Title
Cool Title
Cool Title