Want to make interactive content? It’s easy in Genially!

Over 30 million people build interactive content in Genially.

Check out what others have designed:

Transcript

Судлагдахуун: Биологи Анги: 9бХичээл заагч багш: Э.Батзаяа

Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын лаборатори "Эрдмийн далай" цогцолбор сургууль

Сурах бичиг

Агуулга

Нэмэлт эх сурвалжын мэдээлэл

Видео мэдээлэл

Зурган мэдээлэл

Цусны эсүүд

Цагаан эс

Улаан эс

Ялтас эс

ӨМНӨХ

NEXT

дараах

Хавирга, сээр нуруу, мөчдийн ясны чөмгөнд улаан эсүүд үүсэж бий болдог. Ойролцоогоор 4 сар орчим амьдардаг. Бөөмгүй,хоёр талаас нь хавчсан хүнхэр диск шиг хэлбэртэй жижиг эс юм. Улаан эс нь эс эдэд хүчилтөрөгчийг зөөвөрлөх үүрэгтэй. Улаан эсэд гемоглобин хэмээх төмөр агуулсан улаан өнгийн уурагт нэгдэл агуулагддаг. Ийм учир улаан эсүүд улаан өнгөтэй байдаг.

Улаан эс буюу эритроцит

буцах

Гемоглобин хүчилтөрөгчийг зөөвөрлөдөг. Гемоглобины найрлаган дахь төмөр нь хүчилтөрөгч хангалттай нөхцөлд хүчилтөрөгчтэй маш хялбар нэгдэж оксигемоглобин үүсгэх ба идэвхитэй бодисын солилцоо явуулжбайгаа, хүчилтөрөгч багатай эсүүдэд хүчилтөрөгчөө хялбар алддаг. • Хүчилтөрөгчөө алдсан зарим гемоглобинууд нүүрсхүчлийн хийтэй нэгдэн карбоксигемоглобин болж уушгинд хүргэгдэнэ.

Улаан эс буюу эритроцит

буцах

Цусны цагаан эсүүд нь ясны чөмөг болон тунгалгийн зангилаанд үүсч бий болдог. Цагаан эсүүд нь ихэвчлэн том, хэсэглэгдсэн бөөмтэй ба чөлөөтэй хөдөлж, цусны судсаар нэвтрэн гарч биеийн бүх хэсгүүдэд очдог. Цагаан эсийн үүрэг нь өвчин үүсгэгч нян бактери, вирусыг устгаж , биеийн үхсэн эсүүдийг цэвэрлэх юм.

Цагаан эс буюу лейкоцит

буцах

Ялтас нь бөөмгүй, эсийн жижиг хэсгүүд бөгөөд ясны улаан чөмгөнд үүсэж, цус бүлэгнэхэд оролцдог. Бидний арьс нь өвчин үүсгэгч нян, бактери нэвтрэхээс маш найдвартай хамгаалдаг боловч гэмтсэн үедээ энэ чадвараа алддаг. Ийм үед цус бүлэгнэх нь өвчин үүсгэгч нэвтрэхээс хамгаалж, их хэмжээний цус алдахаас сэргийлдэг. Энэ процесст ялтас маш чухал үүрэгтэй. Цусны сийвэнд фибриноген гэдэг уусдаг уураг агуулагддаг. Ялтас болон гэмтсэн эдүүдийн ялгаруулсан химийн бодисын үйлчилгээгээр фибриногенийг фибрин болгон хувиргах шат дараалсан химийн урвалууд явагддаг.

Ялтас эс буюу тромбоцит