Want to make interactive content? It’s easy in Genially!

Over 30 million people build interactive content in Genially.

Check out what others have designed:

Transcript

Монголчуудын бичиг үсгийн түүх, бичгийн дурсгалууд

2. Өвөг монголчуудын үсэг бичиг /Хүннү, Сяньби, Жужан/

11. Кирилл бичиг (1941) Ц.Дамдинсүрэн – шинэ бичиг

10. Латин бичиг (1930) Д.Нацагдорж

8. Али гали үсэг (1587) Харчины Аюуш гүүш

9. Вагиндра үсэг (1905) Агваандорж

7. Соёмбо бичиг (1686) Занабазар

6. Тод бичиг (1648) Намхайжамц

5. Дөрвөлжин бичиг (1269 он) Пагва лам (Лодойжалцан)

4. Монгол бичиг (Уйгаржин, худам, хуучин, үндэсний ...) (X зууны үеэс)

3. Киданы их, бага бичиг (X зууны үед)

1. Дээсэн бичиг (дээс зангидаж санал солилцож)

Талархал

АГУУЛГА

Дээсэн бичиг

Дүрс буюу зурган бичиг

Дүрс бичиг

1. Хүннүчүүд Н.Я.Бичурин "Монголын тухай тэмдэглэл" бүтээлдээ "НТӨ II зууны үед Модун хаан олон монгол овгуудыг нэгтгэн ...үсэг бичиг чухал болохыг ойлгоод хятад утгын үсгийг авч хэрэглэсэн” гэжээ. (А.М.Позднеев, Н.Ишжамц, Ч.Далай) Ц.Доржсүрэн “Одоо олдоод байгаа 14 тамга үсэг нь хожим мандсан Орхон түрэгийн цагаан толгойн үсгүүдийн заримтай нь тохирч байна.” (1966:95) гэжээ. Г.Сүхбаатар “Хүннүчүүд энэтхэгийн брахми бичгийг зээлдэн хэрэглэж байгаад тэр нь тухайн үед эртний түрэгийн руни бичиг болсон байх” (1971: 141-142) гэжээ. Ц.Шагдарсүрэн Хүннү нар тухайн үедээ Төв Азийн нүүдэлчдийн дунд нийтлэг хэрэглэж байсан тамга маягийн бичигтэй байсан бөгөөд түүнийг нь түрэгүүд уламжлан авч нарийсган боловсруулжээ.

Өвөг монголчуудын үсэг бичиг /Хүннү, Сяньби, Жужан/

1. Хүннүчүүд 1996 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутагт Эгийн гол: Бурхан толгойн Хүннү булшнаас бэхийн чулуун янтай хосоороо олдсон. Бэхийн янтай нэг биш хоёр ширхэг олджээ. Эртний Хятадын түүхч Сы Ма Чаны бичсэн “Түүхэн тэмдэглэл” буюу “Ши цзи” хэмээх алдарт сурвалжид: “Хүннүгийн бичиг үсэг бол маш муухай, шувууны сарвуу шиг” хэмээн өгүүлсэн байдаг. НТӨ 193 онд хүннүчүүд, Хятадын Хан Улстай гэрээ хэлэлцээр хийгээд “Урт хотоос өмнөх шавар сууцтай ард иргэд нь Хятадын хааны мэдэлд, Урт хотоос хойших дээл малгай бүхий нум сум барьсан эрс Хүннүгийн Шаньюйгийн мэдэлд байна” гэдгийг цагаан цаасан дээр хар бэхээр хүннү, хятад хэлээр бичиж тогтов гэсэн байдаг.

Өвөг монголчуудын үсэг бичиг /Хүннү, Сяньби, Жужан/

1983 онд Жамухын алтан бүс, Алтан ургийн хатны алтан бөгжийг олсон нэрт археологич Доржпаламын Наваан (1925-2009) өөрийн шавь, нэрт түүхч Чингис хаан дээд сургуулийн захирал Х.Лхагвасүрэнгийн хамт Булган аймгийн Бүрэгхангай сумын Өвгөнт хэмээх газраас 2000 гаруй жилийн тэртээх, МЭ-ний 30-аад он цаг гэж тайлсан, цаас шиг нимгэн, 26 товруу, арав гаруй үл мэдэгдэх бичээстэй, хүний төрхийг товойлгон цохисон, хадаж зүүж байсан хоёр цоорхойтой алтан ялтас олжээ. 1987 онд нэрт эрдэмтэн Балдандоржийн Сумьяабаатар (1937) “Өвөг монгол хэл, бичгийн чухаг дурсгал” ном.

Хүннүчүүд

Хүн гүрний Алтан пайз, Алтан хүн, 2000 гаруй жилийн өмнөх, Археологич Д.Наваан, хэл судлаач Б.Сумьяабаатар "Хаан тамга" утгатай дүрс бүхий бичиг, Хүннүгийн 24 аймгийн бэлгэдэлБ.Сумьяабаатар: “МЭӨ 250-245 онд Фунан улсад (одоогийн Кампучи) айлчилсан Хятадын элч буцаж ирээд, тэд ном судраа тусгайлан хадгалдаг, тэдний бичиг Хүннү бичгийг санагдуулж байв хэмээн Гурван хаадын түүх бичигт бий” хэмээн бичжээ.

Хүннүчүүд

2. Сяньби нар Сяньбичуудын бичиг соёлын талаар Фан Чуан-Яо (1930), Р.Грүсэ (1939), Г.Шрайбер (1947), Г.Сүхбаатар (1969) нар, Тобачуудын хэл, бичгийн талаар П.Бүүдбэрг (1936), Л.Базин (1950), А.Лувсандэндэв (1957) зэрэг эрдэмтэн тусгайлан дурдсан байна. Сяньбичууд модон дээр элдэв хэрчлээс гарган утга санаагаа дамжуулдаг байсан тухай “Хожуу Хань улсын судар”-ын Ухуань сяньбийн шастирт “Ахлагч дуудахдаа мод сийлж захидал болгон илгээнэ. Хэдийгээр бичиг үсэг байхгүй ч бүлэг олон нь түүнийг зүрхлэн зөрчихгүй” (Дэлгэржаргал, 2017: 193) гэж тэмдэглэсэн байна. Г.Сүхбаатар “Хүннү, сяньби хоёрын хэлхээ холбоо, эртний түрэгийн бичгийн тухай хятад сурвалж бичгийн мэдээ, руни бичгийн бичлэгийн байдал, мод сийлэх тухай мэдээ зэргийг эргэцүүлэн бодоход, сяньби зэрэг аймгийн мод сийлэх гэдэг нь руни бичиг байсан байх хэмээн хэлж бүрэн болмоор байна” (1969: 16; 1971: 110) гэжээ.

Өвөг монголчуудын үсэг бичиг /Хүннү, Сяньби, Жужан/

3. Жужанчууд 1967 онд (Х.Лувсанбалдан, У.Загдсүрэн, Д.Цэнд, Д.Цэрэнсодном Булган аймгийн Могод сумын Хүйсийн овооноос түрэг бичээс бүхий өмнө мэдэгдээгүй нэгэн хөшөө олжээ. М.Шинэхүү 1972 онд газар дээр нь очиж үзээд түрэг бичээс биш болохыг тогтоож, харин Энэтхэгтэй шашны соёлын холбоотой байсан жужанчуудын үед бүтээгдсэн брахми (brahmi) бичиг мөн Хурцбаатар “1400 жилийн өмнөх өвөг монгол хэл — Хүйс толгойн бичээс (НТ)-ийн судлал” гэдэг бүтээлдээ уг хөшөөний бичээс дэх үсэг тэмдэгтүүд нь монгол хэлийг тэмдэглэхэд зориулсан буюу брахми үсгийн монгол хувилбар байна, энэ нь нийт 29 үсгээс бүрдэнэ (2019: 109) гэжээ.

Өвөг монголчуудын үсэг бичиг /Хүннү, Сяньби, Жужан/

2 хөшөөг 1975 онд хотод авч иржээ. Өмнөх 11 мөр бүхий, дээд магнайн ирмэг дээрээ нэг мөр бүхий хөшөө нь 150 см урт. 40 см өргөн, 20 см орчим зузаан хөх саарал чулуу бөгөөд 1 м орчим талбайг засаж бичгийг өнгөц бичжээ./Хүйс толгойн бичээс-1420 жил. ОУЭШХ.2022/

3. Жужанчууд

Өвөг монголчуудын үсэг бичиг /Хүннү, Сяньби, Жужан/

Киданууд нь их, бага бичиг Их бичиг: Ляо улс буюу Кидан улсын үндэслэгч Ельюй Амбагян 920 он (Хятад ханзаас гаралтай, 3000 гаруй тэмдэгт бүхий) Бага бичиг: Ельюй Амбагяны дүү Диэла 924 – 925 оны үед (Уйгар бичгээс гаралтай) Эдгээр бичиг Хятаны үед өргөн хэрэглэгдээд зогсохгүй дараачийн Алтан улсын үед ч нэлээд удаан хэрэглэгдэж байгаад орхигдож, хожим нь тэдгээр бичгийг мэдэх хүн битгий хэл, бичгийн дурсгал ч үзэгдэхгүй болжээ.

Кидан бичиг

X (VI -VIII)зууны үед Согд, Уйгараас авч хэрэглэсэн. Уйгарын 14 үсэг авч, монгол үг тэмдэглэж, хожим гадаад үг, нэр томьёо тэмдэглэх хэд хэдэн галиг үсэг зохиосон. Анх хэрэглэсэн тухай хоёр тайлбар: “Огторгуйн маани”-д буй хэдрэгтэй холбоотой домог 1204 оны Тататунгатай холбогдох баримт /Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2004 онд Чингис хааны төрийн бичгийн 800 жилийн ойг тэмдэглэсэн билээ” гэжээ (2011: 11-12)./ Монгол бичгийн онцлог: Дээрээс доошоо (босоо) бичдэг. Үсгийн зурлага нь нарийн боловсорсон Хурдан, таталган бичих боломж өндөр Олон аялгууны дундын шинж агуулсан Эртний болон дунд үеийн монгол хэлний онцлогийг тусгасан.

Монгол бичиг

Монгол бичиг

Гэртээ хөрвүүлээрэй.

Монгол бичиг

Анхаарал хандуулсанд баярлалаа