HISTORY PRESENTATION III
Tsolmon T
Created on March 2, 2022
More creations to inspire you
TANGRAM PRESENTATION
Presentation
VALENTINE'S DAY PRESENTATION
Presentation
HUMAN RIGHTS
Presentation
LIBRARIES LIBRARIANS
Presentation
IAU@HLPF2019
Presentation
SPRING IN THE FOREST 2
Presentation
EXPLLORING SPACE
Presentation
Transcript
start
Монголын орчин үеийн яруу найраг
9. Нэр томъёо
8. Асуулт
7. Бичлэг
3. Дасгал
2. Зохиол
1. Намтар
Агуулга
Зорин ирэх амрагаа хүлээхэд Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж Шөнийн чимээгүй гадаа налайн Унийн углуургаар саран гэрэлтэнэ. Өнчин дэрэн дээр нойр хулжсан Ухаангүй дурлалын урхинд байхад Мөнгөн хазаарын бүдэг чимээ Онгон зүрхийг цочоон баясгана.
МӨНГӨН ХАЗААРЫН ЧИМЭЭ
Author's name
Яруу найрагч Б.Явуухулангийн уран бүтээл нь Монголын уран зохиол, тэр дундаа яруу найргийн хөгжлийн түүхэнд хайр сэтгэлийн уянгын шүлгүүдээрээ томоохон байр суурь эзэлдэг юм. Тэрээр яруу найрагтаа бүсгүй хүнийг хайрлахын утгыг илэрхийлэхээс гадна байгаль, эх нутаг, эцэг эх, хүмүүний ертөнц, ан амьтныг энэрэх хайрлах үзэл санаагаа нэвт шингээж үлдээсэн найрагч билээ.
ТҮЛХҮҮР НЭР ТОМЬЁО:
Бодит ертөнцийн юмс үзэгдлийг шууд оноосон утгаар нь бус өөр утгаар орлуулан хэрэглэх ёсыг утга шилжүүлэх ёс буюу уран дүрслэл гэнэ.
lorem ipsum dolor sit amet.
1929 онд Завхан аймгийн Жавхлант суманд төржээ. 1949 онд анхны шүлгээ нийтлүүлснээс хойш “Нүүдэлчний намар”, “Хар ус нуурын шагшуурга”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Монголын дорнод тал”, “Туулын шугуй”, “Харахаас ялдам хонгор бүсгүй ээ”, “Хандаа”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Цэцгийн сайхныг би зөвхөн нугаасаа түүлээ”, “Би чамд хайртай”, “Шүлэг минь -хүлэг минь”, “Би чамд хайртай”, “Би хаана төрөө вэ?”, “Говь” зэрэг олон шүлэг, яруу найраг, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Тэхийн зогсоол”, “Сохор зоосны дууль”, “Дэлхий” зэрэг найраглалаа зохион Монголын яруу найргийн сан хөмрөгийг баяжуулжээ.
Бэгзийн ЯВУУХУЛАН
Зохиолын утга санаа, сэдвийн холбоо хамаарлаар далд утгыг тайлан тайлбарлая.
Хазаарын бүдэг чимээ цочоон баясгана гэж бичсэний учир юу бол?
“Онгон зүрх” гэсэн холбоо үгийн утгыг тайлахдаа дараах тайлбаруудаас хамгийн оновчтойг нь сонгоорой. “ариун, дархалсан, эрх танхи, хуучирсан, нандин”
Хайртай дотны хүнээ хүлээн догдлон байгаа бүсгүй хүний дотоод сэтгэлийг харуулахдаа ямар, ямар үгийг сонгон бичсэн бэ?
Хоногших гэдэг үгийн үндсэн утгыг юу гэж бодож байна? Үгийн тайлбар толь ашиглаарай. Зохиолч яагаад “Морин төвөргөөн зүрхнээ хоногшиж” гэж бичсэн бол?
Step 2
Step 1
Step 4
Step 3
2. Ялгаж түүвэрлэсэн үг хэллэг, өгүүлбэр нь өөрт чинь болоод бусдад хэрхэн нөлөөлж байгааг үнэлээрэй.
1. Өөрт таалагдсан, сэтгэлд нийцсэн, эсвэл гайхширал төрүүлсэн үг хэллэгийг ялган, түүвэрлэнэ үү. Яагаад тэдгээр үгийг түүвэрлэснээ тайлбарлана уу.
Тухайлбал, зохиолч ...энэ үгийг хэрэглэснээрээ уншигчдад ийм зүйл хэлж байна, надад ингэж нөлөөлж байна гэх мэтээр үзэл бодлоо илэрхийлнэ үү.
3. Шүлэгт урнаар дүрсэлсэн хэсэг байна уу? Өөрөөр хэлбэл, үндсэн утгаа гээж, өөр утгаар хэрэглэгдсэн үгс байгаа эсэхийг нягтална уу.
Зохиолын уран дүрслэл, бичил дүрслэлийн уншигчдад үзүүлэх нөлөөг дүгнэн үнэлье.