Want to create interactive content? It’s easy in Genially!

Reuse this genially

ХХСС оюуны зураглал А. НАндинцэцэг Б. Балжинням

Балжка sunshine

Created on May 5, 2021

Start designing with a free template

Discover more than 1500 professional designs like these:

Interactive Onboarding Guide

Corporate Christmas Presentation

Business Results Presentation

Meeting Plan Presentation

Customer Service Manual

Business vision deck

Economic Presentation

Transcript

Бэлтгэсэн:

  • А.Нандинцэцэг A.DD18D017
  • Б.Балжинням A.DD18D022

Start

МУБИС-Дүрслэх Урлаг Технологийн сургуулийн Дизайн Зураг зүйн 3-р курсын оюутануудийн Хүний Хөгжилийн Сэтгэл Судлал хичээлийн дагуу хийх " Оюуны зураглал" бие даалтын ажил

Хичээлийн зорилго

Start

Хүн хөгжлийн сэтгэл судлалын ШУ нь эхийн хэвлий дэхь үеэс насан өөд болох хүртэлх хүн хэрхэн хөгжих зүй тогтол, хүний хөгжлийг судлах үндсэн зарчим, хөгжилд нөлөөлөх хүчин зүйл, хөгжлийн үе шат бүрийн онцлог, тааламжтай мөчлөг, үнэт чанар, тохиолдож болох эрсдэл, бэрхшээл, түүнийг даван туулах онол арга зүйн асуудлыг судалдаг

Autr's name

ХХ-д нөлөөлөх хүчин зүйлс

ХХССын судлах зүйл, ач холбогдол

хөгжлийн чиглэл

хүний хөгжлийн тухай ойлголт, хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс

Сэтгэл зүйч Г. Крайг "... хөгжил бол хүний бие махбодид явагдаж буй биологийн процессийн улмаас, хүрээлэн байгаа орчны нөлөөгөөр хүний бие махбод, сэтгэц, зан үйлд гарч буй өөрчлөлтүүд" хэмээн тодорхойлжээ

Хөгжил

Нас гэдэг нь харьцангуй хязгаарлагдсан, сэтгэцийн хөгжлийн тодорхой үе юм. Нас нь физиологи, биологи болон сэтгэл зүйн өөрчлөлтөөр тодорхойлогддог.

Өсөлт нь биологи, сэтгэцийн аль нэг үйл ажиллагаа хөгжих явцад тоон өөрчлөлт илрэх үйл явц

Өсөлт

Нас

хүний хөгжлийн сэтгэл судлалын ухагдахуун

Эрсдэл хямрал

Хөгжлийн үечлэл

  • Амьдралын эхэн үе
  • Бага нас
  • Сургуулийн бага нас
  • Өсвөр, орь залуу нас
  • Насанд хүрсэн эхэн үе
  • Дунд насны үе
  • Хижээл нас

Хүний бие бялдар, танин мэдэхүй, харилцаа, зан үйлийн хөгжилд гарах огцом өөрчлөлтийг хэлнэ.

Хүүхэд хүрээлэн буй орчныг мэдэрч хүртэхээс эхлээд юмсыг төсөөлөх, ургуулан бодох, тогтоох, сэтгэх болон тэдний хэл ярианы хөгжилд гарах өөрчлөлтүүд

Танин мэдэхүйн

хөгжлийн чиглэл

Хүний бие махбодын өсөлт, бие эрхтэнд гарах өөрчлөлтүүд, тухайлбал, хүний биеийн жин, өндөр, толгой, цээжний бүслүүрийн хэмжээ, шүдний тоо зэрэг гадаад илрэлээс гадна ясжилт, дотоод шүүрлийн булчирхай, тархи, тунгалгийн тогтолцоо, төв мэдрэлийн тогтолцоо, дулаан зохицуулалтын онцлог, бодисын солилцооны өөрчлөлт зэрэг

Нэг талаас "Би хэн бэ", "Бид хэн бэ" гэсэн хувь хүний мэдрэмж, хувийн үзэл бодол, авьяас, "Бид ертөнцөд хэрхэн ханддаг вэ? гэдгийг ойлгохын тулд хүмүүс хоорондын харилцааны асуудал, нийгэмд дагаж мөрдөх хэм хэмжээ, монгол хүний хөгжилд нөлөөлөх нийгэм соёлын хүчин зүйл багтана.

Сэтгэц- нийгэмшихүйн

Бие бялдрын

хүүхэдтэй хамгийн ойр байгаа, түүнтэй шууд холбогдож харилцаж байгаа хүмүүс, байгууллага. Гэр бүл, цэцэрлэг, сургууль, ангийн хүүхдүүд болон найз, үе чацуутан, цэцэрлэг болон сургуулийн багш

Хүүхэд- түүний ойрын хүрээлэлийн харилцан үйлчлэл

Хүүхдийн хөгжилд шууд бус дам нөлөөлдөг, нийгмийн томоохон давхарга

Хүүхэдтэй шууд харьлцаж буй орчин хоорондын харилцан үйлчлэл

Сургууль, цэцэрлэг, гэр бүл, найз нөхөдтэй холбоотой үйл явдал. Ж.нь мэргэжлийн мэдлэг, ур чадвартай багш нарын харилцаа, хандлага нь хүүхдийн сурлага, хүмүүжил, төлөвшилд сайнаар нөлөөлж энэ байдалд эцэг эхчүүдийн сэтгэл ханамж өндөр байдаг.

Эцэг эхийн ажил, хэвлэл мэдээлэл, хөр айлууд, хуулийн болон нийгмийн халамжийн байгууллагууд Ж.нь Хувийн компанид ажилладаг эмэгтэй ажилтанг хүүхдээ харахад нь чөлөө өгч болох юм. Энэ нь тухайн ээжийн гэртээ хүүхдийнхээ хичээлийг давтуулах, анхаарал халамж тавих зэргээр хамт байх боломж олгосноор хүүхдийн сурлага, танин мэдэхүйн хөгжилд сайнаар нөлөөлэө

Микро

хүний хөгжилд нөлөөлөх хүчин зүйлс

Экзо

Мезо

Макро

Улс төр намын тогтолцоо, төрийн бодлого, уламжлал, ёс заншил, тухайн үндэсний нийгэм-соёлын үнэт зүйлс, хууль, дүрэм

нярай хүүхдийн танин мэдэхүйн болон нийгэмшихүйн хөгжил

нярай хүүхдийн бие бялдрын хөгжил

нярайн шинэ орчинд дасан зохицохуй

ургийн хөгжлийн динамик процесс

үр хөврөл, ургийн тухай ойлголт

амьдралын эхлэл үе

Ургаас - 1 нас хүртэлх

Жирэмсний 2-3 дах долоо хоног үргэлжилж БЛАСТОЦИТ эсийн дотор олон тооны өөрчлөлтүүд явагдаж үр хөврөл болон хувирдаг байна

Үр хөврөлийн өмнөх үе

Фетус

Ембрион

Үр хөврөл, ургийн тухай ойлголт

Үр хөврөлийн үе

4-8 долоо хоногийн хугацаанд илрэх өөрчлөлтийг хэлдэг. Жирэмсний 6-9 дах долоо хоногтой дүйх хүний үүсэл хөгжлийн хамгийн чухал үе

  • Дотоод шүүрлийн булчирхануудэрчимтэй хөгжинө
-Өнчин тархи - Нойр булчирхай - Бамбай булчирхай - Бөөрний дээд булчирхай - Бэлгийн булчирхай гэх мэт
  • Биеийн арьсны гадаргууд цагаан тослог бүрхүүл үүснэ. Энэ нь усан орчинд хүүхдийн арьсыг хамгаалах хэрэгсэл болдог
  • Үс, шүд ургасан бна
  • Арьс улаан өнгөтэй болно
  • Нүдээ нээж чаддаг болсон бна
  • Өвдөлт мэдрэнэ - Бүх амтыг мэдрэнэ
  • Ураг зогсиулна
  • Тархины хөгжил эрчимтэй явагдаж гадаргын нугачаа үүснэ
  • Яс бэхжиж, хатуурч гар хөлний том үеүүд үүснэ
  • Судасны тоо хэмжээ нэмэгдэнэ.
  • Мэдрэлийн тогтолцоо илүү хөгжинө
  • Нүд гэрэл мэдрэх чадвартай болно
  • Ургийн биеийн хөгжил хурдан хөгжинө
  • Дотор эрхтний хөгжил боловсорч гүйцэнэ.
  • Арьсан дотор өөхөн эд хуримтлагдсан байна.
  • Биеийн хэлбэр бөөрөнхий болж арьсны өнгө ягаан болсон байна.

ургийн хөгжлийн динамик процесс

10

Жирэмсний сүүлийн долоо хоногт эхийн умайд хөгжиж буй ургийн толгойн хэмжээ 9см-ээс том болж гавлын чухал агууламж болох тархи байнга хөгжиж томорч байдаг.

  • үр хөврөл хурдацтай хөгжинө
  • чих нүд мөчдийн суурь тавигдана.
  • хүзүү ялгарч эхлэнэ.
  • гадна бэлэг эрхтэн үүснэ

Ургийг хамгаалах, эхэд үзүүлэх сэтгэл санааны дэмжлэг (Жирэмсний саруудаар ангилав )

  • Төрөх дөхөж байгаа тул аль болох сайн амарч байх
  • Ураг эхэсээс хоол тэжээлээ авдаг тул эх эрдэс давс, амин дэм, кальци, фосфор, төмөр, иодын зохистой харьцаа бүхий эрдэс баялагтай хоол идэх

10

  • Амин дэм хэрэглэх
  • Ажил амралтыг зөв зохицуулах
  • 6-7 удаа бага багаар хооллох

сүүлийн 3 сар эхийн хувьд жин нэмэгддэг үе. Аль болох өөх тос багатай эрүүл хүнсээр хооллох хэрэгтэй

Сэтгэл санаагаа өөдрөг байлгахад анхаарах Хоол ундаа зохицуулах

-Хүүхдийн хөдөлгөөнийг анхлан мэдэрнэ. Энэ нь эхийн сэтгэл санааны байдалд их нөлөөлдөг. -Төмрийн бэлдмэлийг хангалттай зөв хэрэглэх нь ургийн архаг бүтэлт, гэмтлээс сэргийлнэ.

Гадны сөрөг сэтгэлийн хөдөлгөөнийг эхийнхээ адил мэдэрдэг тул жирэмсэн эх аль болох сонирхолтой ном уншиж, эерэг энерги цуглуулах нь ач тустай

хэвлийд эх хүүхдийн амьдрал илүү тогтмол болж, унтаж байгаа, хөдөлж байгааг нь ээж нь мэдэж чаддаг болно. Аав ээжийнхээ дууг ялган сонсч хариу үйлдэл үзүүлнэ.

-Урагт кальцийн бодис ихээр шаардагдана. Иймд эх сүү ихээр хэрэглэх хэрэгтэй. - Эерэг сайн сайхан зүйлийг үргэлж бие сэтгэлдээ шингээх

Нярайн уушгиараа амьсгэлж эхлэх нь цусны эргэлтийн тогтолцооны үйл ажиллагаанд өөрчлөлтийг бий болгоно. - Зүрхний булчин, зурхний дотор хальс, мэдрэлийн эд эс ч гэсэн хөгжиж эхэлдэг. Торлог судасны хөгжил ч сайн. Судасны хөгжил ой хүртэл идэвхитэй явагддаг

цусны эргэлтийн өөрчлөлт

Амьсгалын эрхтний дасан зохицолт

хоол тэжээлийн өөрчлөлт

- Төрөх агшинд хүйг таслах үед хүүхэд хүчилтөрөгчөөр дутагдаж эхэлдэг. - Шилжилтийн энэ заагт хүүхэд хэдхэн минут хүчилтөрөгтөөр дутагдвал бүтэх аюулд орох эрсдэл нүүрлэдэг. - Уушги төрөх үед хийгүй шалчийсан байдаг. - Төрсний дараа уушги тэлж эд эс хөгжиж эхэлдэг Уушгины хальс нимгэн, өрц харьцангүй өндөрт, өрцний агшилт сул байдаг тул няхайн амьсгал өнгөц байна.

Хөхөх булчингийн хөгжил сайн. Амьдралын эхний жилд хүүхдийн аманд хөхөлтийг зохицуулахад оролцож буй бүтцийн өөрчлөлтүүд ажиглагдана. Хоол тэжээлийн өөрчлөлт нь амьсгалын болон цусны эргэлтийн өөрчлөлттэй харьцуулахад харьцангуй удаан, аажим явагддаг онцлогтой

Төрөх үеийн болон төрсний дараах эрсдэл, бэрхшээл,

дулаан зохицуулалт

Төрсний дараахан хүүхдийг дулаахан орчинд байлгах хэрэгтэй. Нярайн өөхөн эдийн хөгжил сайн явагдсанаар дулааныг зохицуулж орчиндоо аажмаар дасаж эхэлнэ. хүүхдийг нялх нярайгаас нь зөв дэглэм баримтлан агаарт гаргаж сургавал өсөлтөнд сайнаар нөлөөлж эрүүл бойжих үндэс тавигдана

Гараа тулж босох оролдлого хийх

Хөлбөрөх, эргэх

Суух

Гараа тулж толгойгоо өргөх

нярай, нялх хүүхдийн бие бялдрын хөгжил

Бусдын тусламжтайгаар алхах

Бие дааж алхах

Юм түшиж алхах

Юм түшиж зогсох

Бие дааж зогсох

нярай,нялх хүүхдийн танин мэдэхүйн болон бие бялдрын хөгжил

төрсний дараах эхний 2 сард хүүхэд хоногийн ихэнх цагийг (18-20 цаг) унтаж өнгөрүүлдэг

Гадны цочроогчийг мэдрэхгүй гүн унтана

Гадны чимээ болон цочроогчийг мэдэрч сэргэг унтах

Хооллох болон эд юмсыг барьж амруугаа хийж шидэх

Өхөөрдөж харьцахад мишээж, гар хөлөө хөдөлгөж, ганганана

Шажигнадаг тоглоомыг өөрөө хөдөлгөж дуугаргана

Хүний хэлснийг дуурайж шулганана

Ор, сандал дээрээс гэдсээрээ гулган бууна. Зарим үгийг тод хэлнэ.

эцэг эх багш нарын анхаарах зүйлс

бие бялдрын хөгжил

хөгжлийн зүй тогтол, онцлог

танин мэдэхүйн хөгжил

нийгэмшихүйн хөгжил

бага насны хүүхдийн хөгжил

Балчир буюу 1-3 хүртэлх, Сургуулийн өмнөх буюу 3-6 хүртэлх нас

Бага насны хүүхдийн хөгжлийн зүй тогтол, онцлог

Бага насны хүүхдийн хөгжлийн зүй тогтол

Бага насны хүүхдийн онцлог

Хөгжил нь энгийнээс нарийсч, тасралтгүй үргэлжлэн явагддаг.

  • Тухайлбал хүүхэд суухын өмнө толгойгоо даах, биеээ нааш цааш чөлөөтэй хөдөлгөх, биеэ эргүүлэх гүйх, харайхын өмнө алхах, явах зэрэг хөдөлгөөнийг эзэмшдэг байна.

Эрхтэн тогтолцооны хөгжил болон морофологи үйл ажиллааны хөгжил хүүхдийн нас хэдий чиний бага байна, төдий чиний эрчимтэй явагдана.

Хүүхэд насны үед биеийн өсөлт, хөгжлийн ахиц ялгаа тод харагдахын зэрэгцээ гадны зохисгүй нөлөөлд өртөмтгий, мэдлэг, өвөрмөц хөгжлийн үе юм. Энэ үед эцэг эх, насанд хүрэгчдийн зүгээс хүүхдэд бүрэлдэн бий болж буй бие бялдрынн, харилцааны, зан үйлийн чанарыг тэтгэн дэмжих сэтгэл зүйн болон сурган хүмүүжүүлэх онцгой дэмжлэг, туслалцаа шаарддаггүй.

Толгойноосоо хөл рүүгээ (Cephalo-cauda) чиглэсэн хандлагатай хөгждөг.

  • Тухайлбал, хүүхэд эхлээд толгойгоо даах, биеэрээ хөрвөх, босч бусдын тусламжтайгаар суух, бие дааж суух, босож зогсох гэх мэт

Ёрөнхийгөөс өвөрмөц рүү чиглэсэн байна. Түүний илрэх нь нялх хүүхэд сэтгэл хангалуун байгаагаа маш их ёрөнхийгөөр хөл гараа хөдөлгөн, ганганан гунганаж байхад сургуулийн бага насны болон томоохон хүүхдүүд тохиромжгүй үг, дохиогоор илэрхийлнэ.

Хүүхэд бол өвөрмөц онцгой, хэзээ ч давтагдашгүй хувь хүн юм.

Бага насны хүүхдийн бие бялдрын хөгжил

Энэ насны хүүхэд явж сурахаас гадна аливаа юмыг сониучлан барьж үзэх дуртай байдаг учраас их хөдөлгөөнтөй юм юманд хүрэхийг тэмүүлнэ.

Биеийн ерөнхий хөдөлгөөн, том булчингийн хөгжил сайжирна.

Зурахдаа эхлээд эрээчиж сараачиж байснаа, дугуй дүрс зурдаг болно, 5-аас дээш өрдөг модон тоглоомоор тоглож, цаас хайчилна, номын хуудсыг нэг нэгээр эргүүлнэ. Эдгээр үйлдлийг хиих нь балчир насны хүүхдийн хараа- хөдөлгөөний зохицолгоо сайжирч байгаагийн илрэл юм.

Саадыг давж, тодорхой чиглэлд мөлхөх, алхах явцдаа чиглэл хөдөлгөөнөө өөрчилж, бие даан гүйх чадвараар харагддаг.

Үйлдэл төлөвшихөөс өмнөх шат: Хоёроос долоон насны хүүхэд хамаарна.(2-7): Энэ насанд хүүхэд хэлд орж гадаад үйлдэл дотогшилж сэтгэхүйн үйлдэл болж хувирах, юмсын бодит дүр төсөөлөл бүрэлдэх үйл явц идэвхитэй өрнөн.

Мэдрэхүй хөдөлгөөний шат: Төрөхөөс хоёр хүртэлх насныг хамаарна.(0-2): Эд юмсыг атгаж, барьж амандаа хиих, шидэх зэргээр мэдрэхүйн тусламжтайгаар танин мэднэ.

Бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжил

Төрсөн цагаас эхлэн харах, сонсох, амтлах, барьж тэмтрэх мэдрэхүй давамгайлсан мэдрэмжээрээ /сэрэл,хүртэхүй/ хүрээлэн байгаа орчинтойгоо харилцаж тэдгээрийн өнгө, хэлбэр, амт, хэмжээ зэрэг гадаад шинжийг олж мэддэг. Мэдрэхүй хийгээд хөдөлгөөний үйлийн харилцан үйлчлэл эл насны хүүхдийн хөгжлийн онцлог юм.

Бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил

Хүүхэд өөрийнхөө бодол санааг илэрхийлэх үүднээс ярих хэрэгцээ байхад, харин энэхүү хэрэгцээг хангахад түүний үгийн нөөц хангалтгүй байгаа байдал, хүүхэд өөрөө хувцасаа өмсөх, хоолоо идэх зэргээр бие даах гэсэн хүсэл эрмэлзэл түүнийг нь насанд хүрэгчид хайхрахгүй байх явдал юм. Иймд хүүхдийн хэлж ярьж байгааг анхааралтай сонсох нь чухал юм.

Хүүхдийн ярих чадвар сайжирснаар харилцааны цар хүрээ өргөжин тэлж улмаар хүүхэд өөрийнхөө бодол, хүслээ илэрхийлэх сэдлийг бий болгодог.

Тухайлбал нялх үед нь мэдрэхүйн хөгжилд нөлөөлөх шажигнадаг,тод өнгийн зөөлөн тоглоом, балчир насанд охин хүүхдүүд хүүхэлдэй, барби, харин хөвгүүд машин,техникийн тоглоом сонирхож байхад, сургуулийн өмнөх насанд төсөөлөл, сэтгэхүйг хөгжүүлэх, бусадтай харилцах хэрэгцээг хангахад чиглэсэн юмсыг салгаж эргээд нийлүүлэх өнгө дүрс, хэмжээгээр нь нийлүүлэх өрж байгуулах тоглоом болон хэн нэгний дүрд хувилах сэдэвт тоглоом, сургах болон дүрэмтэй тоглоом нь тэдгээрийн хөгжилд илүү нөлөөлнө.

Энэ насны хүүхдүүд тоглоомоороо дамжуулан өөрийн найз нөхөдтэй болдог. Ялангуяа дүрэмтэй тоглоом нь сургуульд элсэн суралцах хүүхдийн хувьд маш чухал гэж үздэг.

Бага насны хүүхдийн эцэг эх багш нарын анхаарах зүйлс

Эцэг эх, асран хамгаалагчид болон багш нар хүүхдийг тоглож наадахад цаг зарцуулах, насны онцлогоос хамааран өөр өөр төрлийн тоглоомоор тоглодгийг мэдээллээс гадна насанд нь тохирсон тоглоомоор хангах нь зүйтэй.

эцэг эх гэр бүлийн оролцоо

бие бялдрын хөгжил

танин мэдэхүйн хөгжил

нийгэмшихүйн хөгжил

сургуульд орох эхэн үеийн хөгжил

сургуулийн бага насны хүүхдийн хөгжил

6-12 хүртэлх нас

Сургуулийн бага насныхны сургуульд орох эхэн үеийн хөгжил

Хүүхэд өсөж том болох тусмаа бие бялдар, сэтгэц оюун ухаан, сэтгэл хөдлөл, харилцаа хандлагад эрчимтэй өөрчлөлт явагддаг болохыг шинжлэх ухаанд нотолжээ.

Тэдэнд хичээл сургуульд хандах хандлага, хүлээх хариуцлага нэмэгдэхийн зэрэгцээ өөрийн хувийн зан чанар, мэдрэхүйг бий болгож, хүндлээсэй гэж хүснэ.

Сургуульд орох эхний үед 6-7 насныхан зүй ёсоор орно. Энэ үед хүүхэд эцэг эхээс хараат бус байдалд шилжинэ.

7наснаас булчингийн ажиллагаа эрчимтэй хөгжиж эхэлдэг. 8-9нас: Жижиг булчингууд илүү хөгжих, хяналттай болддог, тиймээс илүү ур чадвартай болох, өсөлт, өндөр, жингийн талаар санаа зовох зэрэг мэдрэмж илэрнэ, хязгааргүй эрчим хүч байх шиг санагдана.

6-7 нас: Идэвхтэй тоглодог хэдий ч амархан ядардаг. Ухаан суугаагүй учир аюул ослыг ойлгохгүй.

Сургуулийн бага насны хүүхдийн бие бялдрын хөгжил

8-9 насны үед их тархины гадар, мэдрэлийн эсийн хөгжил эрчимжиж, бие бялдар, сэтгэц- оюун ухааны хөгжил нягт уялдан хөгждөг онцлогтой.10-11нас Булчингийн зохицуулалт илүү их өндөрт үсрэх зэрэг спортыг илүү идэвхтэй сонирхоно. Өөрийгөө болон бусад бусдын шүүмжлэлд хэт мэдрэмтгий, эсрэг хүйсээ сайн мэднэ.

Цаг хугацаа өнгөрөх тусам ухаан сууж өөрийгөө хянах чадвартай болж бамбөгөөр тоглох зэрэг спортоор хичээлэх зарим төрлийг сурч эхэлдэг.

Сургуулийн бага насны хүүхдийн танин мэдэхүйн хөгжил

Хүүхэд 6 нас хүрч сургуульд орсонтой уялдаж, танин мэдэхүй, сэтгэл зүйн шинж чанарт үндсэн өөрчлөлт гарна. Ой тогтоолт нь санамсаргүй, өнгөц шинжтэй, юмыг байгаа чигээр нь тогтоож, сэргээн санана. Бодит үйлдлийг сэтгэхүй илүү хөгждөг, даган дуурайх чадвар нь давамгай, бусдад өөрийгөө илэрхийлэх, хэрэгцээ их гарч ирдэг боловч түүнийгээ бүрэн илэрхийлж чаддаггүй байна.

Сургуулийн бага насны хүүхдийн нийгэмшихүйн хөгжил

Сургуулийн бага насныхны амьдралд шинэ өөрчлөлт оруулж буй суралцах үйл ажиллагаа нь тэднийг шинэ дэг журамд захируулдаг байна.

Үүний үндсэн дээр тэдэнд хамт олон,найз нөхөд, орчны юмстай харьцах, харилцааны харилцааны шинэ орчин төлөвшиж эхэлнэ.

Нийгэмшихүй гэдэг нь хүүхэд өөрийн амьдарч буй хүрээлэл, нийгмийн орчны үнэт зүйлс, уламжлалт, ёс заншил, соёл,үүрэг, хүлээлтийг эзэмших үйл явц бөгөөд амьдралын турш үргэлжилнэ.

Сургуулийн бага насны хүүхдийн эцэг эх гэр бүлийн оролцоо

Шинэ харилцааны орчинд дасан зохицход эцэг эхийн харилцаа, нийгэмшлийн чадвар чухал үйрэг гүйцэтгэнэ.

Юуны өмнө эцэг эх гэр бүлийн зүгээс хүүхдийнхээ хөгжлийн онцлогийг сайн мэдэрч, хэрхэн хамтарч ажиллаж оролцох вэ? гэдэгт анхаарлаа хандуулах нь чухал юм.

Хүүхэд гэр бүлдээ амьдрах, хүмүүжих эрх: Хүүхэд эцэг эхтэйгээ хамт амьдрах эрх, Хүүхэд эцэг эхийн гар дээр хүмүүжих эрх, Хүүхэд эцэг эхээ мэдэх эрх, Хүүхэд эцэг эхээрээ хамгаалуулах эрх, Хүүхэд бүх талын хөгжил, ашиг сонирхолоо хангуулах эрх. Гэр бүлийн орчин: -Эцэг эхийн харилцаа сурган хүмүүжүүлэх арга барил, Гэр бүлийн сэтгэл зүйн таатай уур амьсгал; Эцэг эхийн боловсролын түвшин; Гэр бүлийн эдийн засгийн чадавх

Өсвөр, орь залуу насны үед илрэх зарим хямрал, үзүүлэх тусламж

нийгэмшихүйн хөгжлийн чиг хандлага

танин мэдэхүйн хөгжлийн зарим онцлог

бие бялдрын хөгжлийн онцлог

Өсвөр, орь залуу насны хөгжилийн онцлог

Өсвөр, орь залуу нас

12-20 хүртэлх нас

Өсвөр орь зулуу нас нь хүний амьдралын замнал хөгжил, бие хүн болон төлөвших үйл явцад өвөрмөц байр суурь эзэлдэг. Энэ үе нь хүүхэд ахуй наснаас насанд хүрэгчдийн эгнээнд шилжих хөгжлийн зурвас үе бөгөөд тэдний бие бялдар танин мэдэхүй, нийгэмшихүйн хүрээнд эрс өөрчлөлт, шинэ бүрдэл, заримдаа зөрчил хямрал дагуулж байдаг онцлог нас юм.

Өсвөр, орь залуу насны хөгжилийн онцлог

Иөн бэлгийн өсөлт хөгжил эрчимтэй явагдана энэ насныхан ихэвчлэн өөрийгөө том хүн боллоо гэх үзэлтэй болдог бөгөөд насанд хүрэгдийн байр сууринаас аливаад хандах хандлагад татагддаг

Өсвөр, орь залуу насны бие бялдрын хөгжлийн онцлог

Өсвөр насны хүүхдийн өсөлт хөгжлийн гол өөрчлөлт нь бэлгийн бойжилт эрчимтэй явагдана. Охидын бие бялдрын өсөлт хөгжил түрүүлж явагдах бөгөөд энэ насны онцлогийг тодорхойлж байдаг. 13 наснаас эхлэн хөвгүүдийн өсөлт бойжилт эрчимтэй явагдаж, охидын өсөлтийг гүйцэж түрүүлж эхэлдэг байна.

Бие бялдарын энэхүү өөрчлөлт энэ насны хүүхдүүдийн өөртөө хандах хандлага, биеэ авч явах байдал, үе тэнхгийнхэн, эцэг эхтэйгээ харьцах харилцаанд нөлөөлж эхэлдэг.

Орь залуу насны үед бэлгийн бойжилт явагдаж дуусч, биеийн өсөлтийн эрчим удааширч, булчингийн хүч, хөдөлгөөний эвсэл сайжирч ажил хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцох таатай боломж бүрдэж, биеийн ерөнхий хөгжил жигдрэн тогтворжих шат руугаа орж эхэлдэг.

Нийгэмшихүйн хөгжлийн чиг хандлага

Америкийн сэтгэл судлаач Э. Эриксон, өөрийгөө таньж тодорхойлох адилтгалын механизмын 3 үндсэн хэлбэр: Санамсаргүй дам адилтгал. Хүн амьдралын туршид үндэстэн, ястан, нийгмийн давхарга, нас болон хүйсийн тодорхой бүлэглэлд харьяалагдах бөгөөд тэдгээрийн нөлөөн дор өөрийн дүр төрхийг бүрдүүлж, нийгмийн өмнө хүлээх үүрэг, харилцаанд суралцаж, чадвар дадлыг эзэмшиж байдаг.

Зориудын адилтгал: Ирээдүйн ажил мэргэжил, гэр бүлтэй холбоотой асуудлыг сонгон сонирхож, энэ талын мэдээллийг судалж эхэлнэ. Дуураймал адилтгал: Гадаад төрх, хувцаслалтдаа илүү анхаарал хандуулж, бусдад таалагдахыг эрмэлзэж хичээдэг болно. Насанд хүрэгчдийн амьдралын хэв маяг, харилцаа хандлага, зан байдлыг сонирхож, даган дуурайж эхэлдэг

Танин мэдэхүйн хөгжлийн зарим онцлог

Орь залуу насныхны танин мэдэхүйн хөгжлийн шинэ хандлага, давуу тал: Оюуны эрчимтэй хөгжил нь бүтээлч авьяас чадамж, онолын сэтгэхүйн хөгжилтэй нягт холбоотой явагдах бөгөөд тэдгээрийг харилцан уялдаа холбоо шүтэлцээ хөгжлийн чанарын өөрчлөлтийг дагуулж байдаг.

Өсвөр, орь залуу насны үед илрэх зарим хямрал, үзүүлэх тусламж

Өсвөр насныханд итгэл хүлээлгэж түүний хүсэл сонирхолд хүндэтгэлтэй хандсанаар аливаа зөрчилтэй асуудлыг эргэцүүлэн бодож ухаарах, зөв шийдвэр гаргах, илэн далангүй нээлттэй хандах боломж бүрдүүлж өгдөг.

Орь залуу насны үеийн хямрал. Амьдралын болон хувийн арга барил, хэв маяг төлөвших, өөрийн үзэл бодол байр сууриа амьдралдаа хэрэгжүүлэх, жинхэнэ өөрийнхөө эзэн болох хөгжлийн эхлэл болж байдаг.

Насанд хүрэгчидтэй харьцах харилцаа доголдох, хичээл сурлагадаа хандах хариуцлага сулрах, зан үйлийн буруу зуршилд татагдах зэрэг хэлбэрээр хямралын сөрөг талууд илэрнэ. Хямралын эерэг таль нь бие хүн болон төлөвших, иргэний үүрэг хариуцлагаа ухамсарлах, нийгмийн дунд биеэ зөв авч явах, зорилго чиглэлтэйгээр өөрийгөө боловсруулан хөгжүүлэх эрмэлзэл, оролдлого чармайлт, өөрчлөлтөөр илэрдэг байна.

Насанд хүрэгчдийн нийгэмшихүйн онцлог

Бие бялдрын хөгжил

Насанд хүрсэн үеийн хөгжлийн зорилтууд

Насанд хүрсэн үеийн хөгжил

Насанд хүрсэн үе

20-40 хүртэлх нас

Насанд хүрэгчдийн нийгэмшихүйн онцлог

Насанд хүрсэн хүний хөгжлийн гурван тогтолцоо: - “Би-хувь хүн”, “Би-гэр бүлийн гишүүн”, “Би-ажилтай”. Тухайн өрх гэрийн тэргүүн эрхэлж буй ажил хөдөлмөртөө сэтгэл хангалуун байх тусам түүний өөрийн хүндлэл, өөртөө итгэх итгэл төдийчинээ өндөр байж, ингэснээр гэр бүл, үр хүүхэддээ ээлтэй, элгэмсэг, халамжтай байдаг.

Насанд хүрсэн үеийн хөгжил

Нийгмийн нас тухайн нийгмийн уламжлал, соёл, заншил, үнэт зүйлсийг эзэмшсэн байдлаар, тодорхойлогддог. Сэтгэл зүйн нас орчны шаардлагад дасан зохицох чадвараар тодорхойлогддог.

Насанд хүрсэн үеийн гол онцлог бол амьдралд гарах өөрчлөлтөд хариу үйлдэл үзүүлэх, шинэ нөхцөлд дасан зохицох чадвар юм. Насанд гурван бүрэлдэхүүн хэсэг. Биологийн нас хүний амьдрах хугацаа, түүний эрүүл мэндийн байдлаар тодорхойлогддог.

Бие бялдрын хөгжил

20-40 насанд ихэнх хүмүүс аль ч үед байдаггүй эрч хүчтэй, тэсвэр тэвчээртэй, эрүүл саруул, бэлгийн харьцаа тогтворжсон, нөхөн үржихүйн чадвар нь өндөр байдаг. Дунд насанд илрэх олон өвчний суурь залуу насанд тавигддаг.

Насанд хүрсэн үеийн хөгжлийн зорилтууд

Амьдралынхаа ханийг сонгох, гэр бүлийн амьдралд бэлтгэх, гэр бүл болох, хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэх, өрхийн аж ахуйгаа хөтлөх, ажил хөдөлмөр эрхлэх, иргэний үүрэг хариуцлага хүлээх зэрэг.

Бие махбодод гарах өөрчлөлтүүд

Дунд насныхны хөгжил

Танин мэдэхүйн хөгжлийн онцлог

Нийгэмшихүйн онцлог

дунд нас

40-60 хүртэлх нас

Дунд насныхны байр суурь

Дунд нас нь залуу үе болон хижээл насны хоорондын гүүр болж байдаг завсрын үе шат юм

Мэргэжлийн өсөлт хөгжил

Бие махбодод гарах өөрчлөлтүүд

Дунд насныхны хөгжил

Өмнөх үетэй харьцуулахад энэ насанд хүний, албан тушаал ахих боломж хумигддаг бөгөөд хүн мэргэжлийн өсөлт хөгжлөө дахин үнэлж цэгнэдэг.

Санчигны үс бууралтах, нүүрэнд үрчлээ тогтох, үе мөч өвдөж өмнөх шигээ түргэн шаламгай ажиллах чадвар алдагдах зэрэг нас ахиж байгааг мэдрүүлсэн дохио илэрдэг

Сэтгэл зүйн шинжүүд

Гэр бүлийн хөгжлийн үе шат

Өөрийн мэргэжлийн өсөлт, гэр бүлийн асуудлаар өмнө гаргасан чухал шийдвэрүүдээ бүрэн хэрэгжүүлэх үе аж. Залуу настай харьцуулахад ирээдүй хязгааргүй боломжийг агуулахаа больдог

Хүүхдүүд нь өсч, бие даасан амьдралд хөл тавьдаг. Нөгөө талаас өөрийн эцэг эх улам хөгширч, тэдэнд илүү анхаарал, халамж шаардлагатай болно

Буруу хэвшил зуршлын хуримтлагдсан үр дагавар

Мэдрэхүй

Харааны хурц чанар буурна. Сонсголын хурц чанар буурч давтамжтай авиа хүлээж авахад тодорхой бэрхшээл үүсч бий болдог.

Дунд насныхны бие махбодод гарах өөрчлөлтүүд

Залуу насны амьдралын эрүүд бус хэв маяг, буруу хэвшил зуршлын хуримтлагдсан үр дагавар дунд насанд илэрч, янз бүрийн өвчин эмгэг үүсэхэд нөлөөлдөг.

Эрүүл мэнд болон өвчлөл

Бие махбодод гарах дотоод өөрчлөлтүүд

Араг яс өмнөх уян хатан чанараа алдаж, бага зэрэг агшдаг. Арьс болон булчингууд уян чанараа алдаж эхэлдэг бөгөөд арьсан дор ялангуяа хэвлий, гэдэсний дээд хэсэгт өөх хуримтлагдах хандлага ажиглагдана. Уушгины багатаамж багасдаг

Дунд насны хүмүүсийн дунд зүрх судасны өвчин, цус харвалт, хорт хавдар, чихрийн шижин, амьсгалын замын өвчин, элэг уушгины архаг өвчин зонхилдог.

Дунд насны эмэгтэйчүүд

Дунд насны эрэгтэйчүүд

Цэвэршилт явагдах ба энэ үед нүүр хүзүүгээр халуу оргих, нойргүйдэх, шөнө хөлрөх, зарим үе толгой өвдөх, толгой эргэх , зүрх хүчтэй цохилох зэрэг бие махбодийн зовиур илэрч болно.

Эр бэлгийн үндсэн даавар болох андрогены хэмжээ багассаны улмаас бэлгийн идэвхи аажмаар буурдаг. Булгийн үйл ажиллагааны ийм хямрал нь сэтгэл санааны хямралыг хойноосоо дагуулж болно.

Туршлага болон ур чадвар

Бие махбодийн чадварууд буурч болох хэдий ч тэдний бүтээлч идэвх бүрэн хадгалагддаг байна. Туршлагатай ажилтнууд асуудлын сөн чанарыг илүү түргэн, илүү хялбар таньж, асуудлыг шийдвэрлэх оновчтой арга олдог

- Хөдлөнги болон тогтонги оюун ухаан

Танин мэдэхүйн чадвар болон орчин

Дунд насныхны танин мэдэхүйн хөгжлийн онцлог

  • Тогтонги оюун ухаан буюу хуримтлагдсан туршлага, боловсролтой холбоотой чадварууд
  • Хөдлөнгө оюун ухаан буюу шинэ зүйлд суралцахад бидэнд тусалдаг чадварууд

Хүний танин мэдэхүйн чадварууд тэдэнд тавигдах шаардлага, ажил хөдөлмөрийн онцлогтой холбоотой.

Оюун ухааны үүргийн өөрчлөлт

Амьдралынхаа асуудлыг амжилттай шийдвэрлэж байгаа хүмүүс хараат бус байдалтай болж, нийгмийн хариуцлага хүлээж , нийгмийн үүргээ гүйцэтгэх үе шат юм.

Хоосорсон үүр

Бүтээлч чанар- зогсонги байдал

Залуу үе болон ахмад үеийн хооронд

Өндөр настай эцэг эхтэйгээ харилцах харилцаа

Дунд насныхны нийгэмшихүйн онцлог

Дунд насныхны хөгжлийн зорилтууд

Эмээ өвөөгйин үүрэг

Найз нөхөд

Чөлөөт цаг

Хөгшрөлт ба хижээл насны тухай ерөнхий ойлголт

Хөгшрөлтөд хандах хэв шинж

Нийгэмшихүйд гарах өөрчлөлтүүд

Хижээл насны хөгжлийн онцлог

Хөгшрөлт ба хижээл насны тухай ерөнхий ойлголт

Хөгшрөлт гэдэг нь тодорхой насны мөчлөг хязгаарт бие махбодод гарах өөрчлөлтөөр дамжин илрэх, генетикийн хувьд учрах тавилантай зайлшгүй бөгөөд хүн бүрт тохиолдох жам ёсны биологийн үйл явц.

Хөгшрөлтийг удаашруулах нөөц боломж

Хөгжлийн өмнөх шатуудад амьдралын зөв хэв маягт суралцаж, эрүүл амьдрах зан үйлийн дадлуудыг эзэмшиж, хэвшил болгож чадсан бол хижээл насны үед амьдралын шинэ нбхцблд дасан зохицоход хялбар бөгөөд хөгшрөлт хөнгөн, хямрал багатай явагдах боломжтой

Хөгжлийн зорилтууд

  • Хөгшрөлтийн үед бие махбодын үйл ажиллагаа еранхийдөө аажмаар суларч, бууралт явагдах боловч мөн шинэ бүрдэл, өмнө илэрч байгаагүй тийм өөрчлөлт давуу талуудыг агуулж байдаг онцлогтой.
  • Бие махбодын дасан зохицох үйл ажиллагаа зарим эрхтэн системийн идэвхт байдлаар илрэх бөгөөд үүний үр дүнд хөгшрөлтийн эсрэг нөлөөг эсэргүүцэх чадвар илүү сайжтрдаг байна

Нийгэмшихүйд гарах өөрчлөлтүүд

Амьдралын хэв маягт гарах өөрчлөлт

Гэр орондоо тохь тухтай байж, амар тайван амьдрах нь тэдний амьдралын гол хэрэгцээ хэв маяг болж ирдэг

Хижээл насны үед илрэх хямрал

Тэтгэвэрт гарч ажил хөдөлмөрөөсөө чөлөөлөгдсөн боловч, хөгшрөлтийг хүлээн зөвшөөрөхгүй байх, үгүйсгэ, нийгэмд эзлэх байр суурь буурч байгаад сэтгэлээр унаж гутрах, ирээдүйн амьдралдаа эргэлзэн зовинох, ойртож буй ухлээс айх зэргээс үүдэлтэй олон янзын хямрал явагддаг. Бусдад хэрэг болохоос илүү дарамт болж эхэллээ , хэнд ч хэрэггүй хүн боллоо гэсэн таагүй мэдрэмж, эмзэглэл бий болж дасан зохицохуйн хямрал үүсэхэд нөлөөлдөг

Ахмад настны нийгмийн идэвх оролцоо

  • Тэтгэвэрт гарч, нийгмийн амьдралд оролцох оролцоо, байгууллага хамт олондоо оруулах хувь нэмэр, хувь хүний нийгэмд эзлэх байр суурьт өөрчлөлт гарна.
  • Ахмад настнууд өөрсдийн мэргэжил боловсрол туршлага, холч ухаан хашир хэрсүү зан чанар зэрэг дотоод нөөц бололцоогоо ашиглах замаар өөрсдийгөө хөгжүүлэх боломж эдлэх ёстой

Хижээл насныхны хөгшрөлтөд хандах хэв шинжүүд

  • Эсэргүүцэгч хэв шинжийн хөгшчүүл
  • Сэтгэцийн үйл нь гадагшаа чиглэсэн хэв шинжийн хөгшчүүл
  • Сэтгэцийн үйл нь дотогшоо чиглэсэн хэв шинжийн хөгшчүүл
  • Идэвхитэй бүтээлч хэв шинжийн хөгшчүүл
  • Хамааралт хэв шинж
  • Нийгэм- сэтгэл зүйн дасан зохицолт сайтай хэв шинжийн хөгшрөлт
  • Бие даасан хэв шинж
  • "Халамжлагч " хэв шинжийн хөгшрөлт
  • Эсэргүүцэгч хэв шинж
  • Эрүүл мэндээ чухалчлах хэв шинжийн хөгшрөлт
  • Буруутгах хэв шинж
  • хөгшрөлтөнд эергээр ханддаг хэв шинж

Нэр томьёоны тайлбар

  • 8 долоо хоног дууссанаас эхлэн хүүхэд төрөх хүртэлх хэвлий дэх хүүхдийг ураг буюу "фетус" гэнэ
  • Хүний хөгжлийн сэтгэл судлалд хэвийн бус хөгжлийг судалдаг ухааныг тератолог ( teratology) гэдэг
  • 8. Тратоген нь хэвийг хөгжиж буй урагт сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлс
  • Л.С. Выготский сургуулийн өмнөх насны хүүхдийн өөрийн ухамсрын хөгжилд илрэх чанарын өөрчлөлтийг "долоон насны хямрал " хэмээн нэрлэжээ
  • Ой тогтоолт нь санамсаргүй, өнгөц шинжтэ, юмыг байгаа чигээр нь тогтоож сэргээн санана.
  • Насны цаг гэдэг нь "амьдралын дотоод хуваарь"-ийн нэг хэлбэр бөгөөд насанд хүрэгчдийн хөгжил дэвшлийг хянах зориулалттай
  • Өсөлт нь биологи сэтгэцийн аль 1 үйл ажиллагаа хөгжих явцад тоон өөрчлөлт илрэх үйл явц .
  • Сэтгэл зүйч Г. Крайг "... хөгжил бол хүний бие махбодид явагдаж буй биологийн процессийн улмаас, хүрээлэн байгаа орчны нөлөөгөөр хүний бие махбод, сэтгэц, зан үйлд гарч буй өөрчлөлтүүд" хэмээн тодорхойлжээ.
  • Төлөвшил нь хүн хөгжих үйл явцын үр дүн.
  • Хүний онтогенез хөгжил. Бэлгийн эсийн үүсэл хөгжлийн үеэс эхлэн насан өөд болох хүртэлх хугацаанд явагдаж байгаа хүний бие, сэтгэц, нийгэмшихүйн хөгжлийг түүний онтогенез хөгжил буюу нэгэн биеийн түүхэн хөгжил гэдэг.
  • Үр тогтсоноос хойш эхний 8 долоо хоног хүртэлх хэвлий дэх хүүхдийг үр хөврөл буюу "эмбрион" гэж хэлнэ.
  • Нийгэмшихүй гэдэг нь хүүхэд өөрийн амьдарч буй хүрээлэл, нийгмийн орчин үнэт зүйл, уламжлал, ёс заншил, соёл, үүрэг, хүлээлтийг эзэмших үйл явц бөгөөд амьдралын турш үргэлжилнэ.
  • Залуу нас бол мэргэжил эзэмших, эдийн засгийн хувьд бие даасан байдалтай болох, улс орныхоо эдийн засаг болон нийгмийн амьдралд бүрэн татагдан оролцох, өөрийн ирээдүйг бүтээх үе юм.
  • Удамшил нь дээд үеийн удам угсаа, садан төрлөөс генеер дамжин дараагийн үед дамжин удамшиж буй хүчин зүйлүүд юм
  • Чөлөөт цаг нь хүний амьдрал, үйл ажиллагааны чухал хүрээ бөгөөд амрах, алжаал тайлах, хүч нөөцөө нөхөн сэргээх цаг байхын зэрэгцээ өөрийн бүтээлч нөөц боломжийг илэрхийлэх өөрийгөө хөгжүүлэх цаг юм
  • Грекийн философич математикч Пифагор 40-60 насыг хүч чадал ид цэцэглэх үе, амьдралын намар хэмээн тодорхойлжээ.
  • Хөгшрөлт гэдэг нь тодорхой насны мөчлөг хязгаарт бие махбодод гарах өөрчлөлтөөр дамжин илрэх, генетикийн хувьд учрах тавилантай зайлшгүй бөгөөд хүн бүрт тохиолдох жам ёсны үйл явц.
  • Швейцарын танин мэдэхүйн онолын төлөөлөгч Ж. Пиаже оюун ухаан хөгжлийн онолд сургуулийн өмнөх насны хүүхдийн сэтгэхүйг бодит үйлдлийн сэтгэхүйн өмнөх шат хэмээн үзжээ.

Анхаарал хандуулсанд баярлалаа