Want to create interactive content? It’s easy in Genially!
Толь бичиг
nazul0928
Created on April 13, 2021
Start designing with a free template
Discover more than 1500 professional designs like these:
View
Modern Presentation
View
Terrazzo Presentation
View
Colorful Presentation
View
Modular Structure Presentation
View
Chromatic Presentation
View
City Presentation
View
News Presentation
Transcript
Толь бичиг
Толь бичгийн төрөл , үүрэг , зориулалт
Толь бичгийг яагаад хэлний эрдэнэсийн сан гэдэг вэ?
Эхийн хэсгүүдийг уншихдаа дараах асуудлыг анхаарч, тайлбарлахад бэлтгээрэй.
- Тухайн эх тус бүрээс өөрт чинь таалагдсан, оновчтой, шинэ санаа илэрхийлсэн ямар өгүүлбэр байна вэ?
- Эхүүдэд ямар нийтлэг ба ялгаатай санаа байна вэ? Тайлбарлаарай.
- Толь бичиг ямар ач тустай вэ?
А эх “Толь бичиг бол цагаан толгойн үсгийн дараалалд оруулсан ертөнц мөн” гэж хэлсэн Францын алдарт зохиолч Антоль Франс толь бичигтэй холбогдуулан нэгэн удаа ийм зүйл өгүүлжээ. Тухайн үед олонд алдаршаагүй залуу яруу найрагч Шарль Бодлер нэрт яруу найрагч Теофиль Готьетэй уулзахаар нэгэн удаа гэрт нь иржээ. Тэд ярилцаж байгаад Готье Бодлероос: - Чи толь бичиг уншдаг уу? гэж асуужээ. Тэгэхэд нь залуу яруу найрагч: - Уншдаг, хэрэг болсон үед зайлшгүй уншина л даа гэжээ. Готье их л халуун дотноор: - Зохиолч хүнд энэ бол маш чухал зүйл. Толь бичгийг уншсанаар үнэхээр их зүйл мэдэж авдаг юм шүү гэхэд Бодлер: - Толь бичгийг байнга унших гэж үү? Яасан сонин юм бэ? Энэ чинь роман биш, адал явдалт зохиол биш шүү дээ. Яахаараа тийм чухал байдаг байна аа. Би тодорхой үгийг яаж зөв бичих, дуудахаа мэдэхгүй үедээ л ашигладаг гэж гайхан хариулав. Тэгэхэд нь Готье: - Толь бичиг чинь зөвхөн үгсийн тайлбар, лавлах төдий зүйл биш шүү дээ. Харин үндэсний соёлын нэг хэсэг шүү дээ. Хэлний үг хэллэгт тухайн ард түмний амьдралын олон талт онцлог нэвт шингэсэн байдаг юм гэдгийг ойлгох хэрэгтэй гэж зөвлөжээ.
Б эх Монголчууд бичиг соёлын эртний уламжлалтай. Тэрхүү бичиг соёлын арвин баялаг уламжлал нь гарваль ба дуурьслын сан хөмрөгт хадгалагдаж, үеийн үед үл тасрах эрдэнэсийн хэлхээ болон дархлаажсан байдаг. Аливаа үндэстний соёл, сэтгэлгээ нь тухайн үндэстний хэлэнд, тухайлбал үг хэллэгт нь тусаж, дуурьслын сан хөмрөг болдог. Монголчуудын соёл, сэтгэлгээний онцлогийг тусгасан үг хэллэгийн уурхай дундаршгүй их нөөцтэй. Тийм ч учраас баян тансаг үгийн сантай, аялгуу сайхан монгол хэл маань үндэстний оршин байх нэг баталгаа мөн. Хэлний үгийн сан үргэлж арвижин баяжиж байдаг дундаршгүй эх ундаргатай. Энэхүү эх ундаргыг ариун дагшин байлгаж, түүнээс ундаалж, оюун ухаанаа тэтгэн тэжээж байх халдашгүй эрх үндэстэн бүхэнд заяажээ. Дуусашгүй эх ундаргатай монгол хэлнийхээ үгийн их уурхайг уудалж, байгаа нөөцийг нь бүрэн дүүрэн тогтоох боломж үндэстэн бүхэнд байх боловч өнөө хүртэл тийм хүнд хэцүү ажлыг хэн ч хийсэнгүй. Ер нь цаашид ч хийхгүй биз ээ. Энэ нь өөрөө ийм байх зүй тогтолтой үзэгдэл юм. Нэг ч хором зогсолтгүй баяжиж байдаг юмыг тухайн цагт тохирсон тоо хэмжүүрээр тогтоох боломж нь хязгаарлагдмал байдаг. Харин тэр далай баялаг үгийн сангаас тухайн цаг үед хамгийн хэрэгцээтэй үгсийг нь шүүрдэн сонгож, тольчлон цомоглох буянтай үйлсийг үе үеийн эрдэм төгс мэргэд, бичгийн хүмүүс нэн эртнээс хийж иржээ. Толь бичиг бол бүх нийтийн ерөнхий боловсрол, тусгай мэргэжил, эрдэм ухааны хэрэгцээнд зориулан сонгож цомоглосон үг хэллэгийн сан хөмрөг юм.
В эх Толь бичиг гэдэг нь үгийн жагсаалт бүхий ном бөгөөд зөвхөн жагсааснаар хязгаарлагдахгүй уг үг ямар зүйл, ямар үйл явдлыг заасан болох, яаж бичиж, хэрхэн дууддаг, яаж хувилдаг зэргийг тайлбарласан, эс бөгөөс өөр нэг хэлний утга таацах үгтэй дүйлгэсэн байдаг билээ. Толь бичгийн тухай ярихын өмнө түүний үүсэл түүхийн талаар товч дурдах нь зүйтэй буй за. Судлаачдын тодорхойлсноор бичиг үсэг буй болсон тэрхүү дээр цагт толь бичиг үүссэн гэж нэгэн дуунаар зөвшөөрч байна. Харь болоод харь бус аль нэгэн хэлээр бичсэн бичгийг уншиж тайлах, эсвэл ямар нэгэн бичигт буй утга учир нь бүгт (тодорхойгүй) буюу хуучин үг хэллэгийг тайлбарлах зэрэг аж төрөхийн шаардлагаар хүн төрөлхтөн толь бичиг анх зохиож эхэлсэн ажээ. ...Толь зүй гэдэг бол хэл шинжлэлийн нэг томоохон бие даасан салбар ухаан. Толь бичиг гэдэг бол эхлээд толь зүйн үүднээс арга зүйгээ зөв боловсруулах, өргөн мэдлэг, цаг хугацаа, тэсвэр тэвчээр шаарддаг хүнд хүчир ажил бөгөөд тэр хэрээрээ ганц сэдэвт хийгээд зэрэг горилох зохиол бичихтэй огт адилгүй, гол онцлог нь олон түмэн хэрэглэгчээ тухайн хэлний зөв тогтолцооны зүгт заан хөтлөх үүрэгтэй байдагт оршино. Тийм ч учраас маргаантай, хэл шинжлэлийн үүднээс буруу зүйлийг толь бичигт оруулах ёсгүй.
“Толь бичиг бол цагаан толгойн үсгийн дараалалд оруулсан ертөнц мөн”
Антоль Франс
Толь бичгийн төрөл , тэдгээрийн үүрэг , зориулалт.
Нэвтэрхий толь бичиг
Эрдэм ухааны ухагдахуун, ойлголтыг нэгэн тогтолцоонд оруулсан үсгийн цомог юм. Нэвтэрхий толь бичгийн нэгжид энгийн үгээс гадна нийлмэл үг, томьёо, тухайн агуулгын хүрээ, салбар ухаанд холбогдох хүн, газар усны нэр тэргүүтэн багтана. Нэвтэрхий толийг ерөнхий, тусгай буюу салбар ухааны толь гэж ангилна.
Ерөнхий нэвтэрхий толь
Ерөнхий нэвтэрхий толийн толгой үгийн тайлбарт хүн бүхний мэдэж байвал зохих, аж амьдралын явцад түгээмэл тохиолдох бүх юмс, тухайлбал: юмс үзэгдэл хийгээд хийсвэр ухагдахууны тодорхойлолт, алдар суут болон түүхт хүмүүс, шинжлэх ухаан, улс төрийн сонгодог бүтээлийн танилцуулга, газар усны нэрийн тайлбар тэргүүтнийг багтаасан байна.
INFO
Тусгай буюу салбар ухаан (тодорхой хүрээ)-ы толийн толгой үг нь ерөнхий нэвтэрхий толийг бодвол тооны хувьд хязгаарлагдмал, зөвхөн тухайн ухаан, хүмүүсийн нийтлэгт холбогдох юм үзэгдлийн тодорхойлолт, хүн, зохиол бүтээл, газар орны танилцуулга орсон байна.
INFO
Хэл шинжлэлийн толийг агуулга, зорилгоор нь нэг хэлний тайлбар толь, олон хэлний буюу орчуулгын толь гэж ангилна. Тайлбар тольд тухайн хэлний гол, туслах бүх үгийг багтааж, үг тус бүрийн утга, үүргийг тайлбарлана. Толгой үгийн шууд ба шилжсэн утга, тэдгээрийн тайлбар, жишээ, зөв бичих, дуудах жишиг, ямар үгийн аймагт хамрагдах, тухайн үгтэй хоршиж хэрэглэгдэх тохиолдол, өвөрмөц ба хэвшмэл хэлц зэргийг багтаасан байна.
INFO
олон хэлний орчуулгын толь
Олон хэлний орчуулгын толь нь хоёр ба түүнээс дээш олон хэлний үг тус бүрийн харилцан дүйх хэлбэр, утга, түүний тайлбарыг хадсан байна. Монгол хэлний орчуулгын анхны толиуд нь голдуу хятад-монгол, монгол-хятад, монгол-төвөд, төвөд-монгол, манж-монгол, монгол-манж, монгол-араб, араб-монгол гэх мэт хоёр хэлний, манж-төвөдмонгол-уйгар-хятад, манж-төвөд-монгол гэх мэт дорно дахины 3-5 хэлний толиуд байлаа. Орчин үед монгол-орос, монгол-англи, монгол-солонгос, монгол-япон, монгол-уйгар гэх мэт өрнө, дорнын хоёр хэлний толь бичиг олноор гарах болсон байна.
INFO
Дунд гарын (товч) ажил мэргэжлийн салбар ухааны хүмүүс, оюутан залууст зориулсан, тусгай
Их гарын (дэлгэрэнгүй), бүх нийтэд зориулсан, ерөнхий (аль ч мэргэжлийн хүн ашиглана)
vs
Бага гарын (хураангуй), ерөнхий боловсролын сурагч, хүүхдэд зориулсан суурь мэдлэгийн чиглэлтэй
1.Толь бичгүүдээс сонгож авсан дараах баримтуудыг уншиж, “зүрх” хэмээх үгийн утгыг яаж тайлбарласныг ажиглаад, өгсөн даалгаврыг гүйцэтгэнэ үү. 1. Зүрх- Зүрх судасны тогтолцоо буюу цусны эргэлтийн гол эрхтэн. Анатомийн бүтцийн хувьд булчинлаг хөндий эрхтэн. Зүрх бол өөр лүүгээ цутгах венийн судсаар орох цусыг хүлээн авч, улмаар тэр цусыг уушгиар дамжуулан артерийн судсаар бие эрхтэнд тараадаг. Зүрх нь цээжний хөндийн зүүн тал, өвчүүний арын хэсэгт байрладаг... Насанд хүрсэн эрэгтэй хүний зүрх дунджаар 322-340 гр, эмэгтэй хүнийх 250-280 гр орчим байна. Зүрх хөндлөнгөөрөө 9-11 см, урд, ард хэсэг нь 6-8 см, урт нь 10-15 см, тосгуурын хананы зузаан 4-6 мм, зүүн ховдлын хананы зузаан дунджаар 9-11 мм орчим байна... (...толиос хэсэглэн авав)
2.1. Зүрх i i r okEt 1. Хүн амьтны цусны эргэлтийн гол эрхтэн: зүрх дэлсэх (зүрх түг түг хийх)-Өвчтөний зүрх нь дэлсэж амьсгаа нь давхцан эхлэв. “Эрүүл мэнд” сэтгүүлээс; зүрх өвдөх (зүрх хөндүүрлэх, зүрхний өвчин эхлэх)-Бадарчийн зүрх нь өвдөөд хэд хоногоос эмнэлэгт хэвтэх байх гэнэ. “Хөдөлмөр” сонин;...зүрх судас хоршоо (хүн амьтны цусны эргэлтийн гол эрхтэн болоод цус гүйх гуурс)...2. Зориг цөс: зүрх алдах (айж төвөгшөөх)-Хэлтсийн даргын ширүүн харцаас зүрх алдаад байна. “Утга зохиол, урлаг” сонин; 3. Гол чухал: амин зүрх (амин гол)-Миний амин зүрх тэр явж байна. С.Эрдэнэ “Хулан бид хоёр”. зүрхний угаас (нэн дотноор, сэтгэлээсээ) (...толиос хэсэглэн авав)
2.2. Зүрх 1. сердце; зүрхний цохилт стук сердца сердцебиение; зүрх шархлах а) ранить в сердце; б) нанести сердечную рану; в) причинить душевную боль; 2.перен. сердечность, смелость отвага; Үүнийг хийхийн тулд зүрх хэрэгтэй. Это сделать нужна смелость; зүрх алдах потерять присутсвие духа; пасть духа (буквь. Сердце упустить) (...толиос хэсэглэн авав) heart [ha:t] n.1 зүрх have~troubles/disease зүрх муутай; зүрхний эмгэгтэй/ өвчтэй; 2. Зүрх сэтгэл at heart сэтгэлдээ, зүрхэндээ; from one`s heart чин сэтгэлээсээ cry one`s heart out дотроо онгойтол уйлах; 3. Мөн чанар, утга агуулга, учир get to the heart of subject хэргийн учрыг олох. 4. Гол, цөм in the heart of the forest Ойн гүнд... (...толиос хэсэглэн авав)
Бататгах даалгавар
Анхаарал хандуулсанд баярлалаа.