Want to make interactive content? It’s easy in Genially!

Over 30 million people build interactive content in Genially.

Check out what others have designed:

Transcript

Монгол ардын яруу найраг

ЗОРИЛГО: Энэ бүлгийг судалснаар та монголын аман яруу найргийн уламжлалаас ерөөл магтаал, баатарлаг туульсын хэл, бүтэц, хэлбэрийг задлан шинжилж, уран дүрийн үгийн сангаас суралцана.

1.1. Ерөөл, магтаал Гэрийн ерөөл Бөхийн цол Морины цол 1.2. Баатарлаг туульс “Эрийн сайн Хан Харангуй” тууль

Зургийг анхааралтай ажигла. Зурагт юу юуг дүрслэн үзүүлсэн байна вэ? Дараах ерөөлийг уншихдаа зохиолын дүрслэлийг зургийн дүрслэлтэй харьцуулан, гэрийн бүтэц хэсгүүдийг хэрхэн дүрслэн магтаж буйг ажиглаарай.

УНШИХЫН ӨМНӨ

+ info

+ info

Монгол хүний бэлгэдэх сэтгэлгээ, үгийн ид чадалд итгэх үзлийн илэрхийлэл болсон зан үйлийн учир зорилго бүхий мэргэжлийн аман яруу найргийн нэгэн зүйлийг магтаал гэнэ. Морь бөхийн цол нь монгол магтаалын өвөрмөц хэлбэр юм. Хүчит бөхчүүдийн хийморь золбоог сэргээж, хүч бярыг нь магтан дуулахыг бөх цоллох гэнэ. Улсын их баяр наадмын гурав, тав, долоогийн даваанд тус тус бөхчүүдийг цоллодог уламжлалтай\

Ерөөл нь аливаа баяр ёслол, хурим найрын үед ирээдүйн аз жаргал, сайн сайхныг бэлгэдэн хэлдэг зан үйлийн уран шүлэглэл юм. Ерөөлийг тусгайлан мэргншсэн, авьяас билигт ерөөлчид хэлэх бөгөөд тухайн цаг үест тохируулан шууд зохион шүлэглэх нь бий. Ерөөлч малгайгаа төв тэгш өмсөж, гэрийн эзэн юм уу, найрын ахлагчийн зөвшөөрлөөр эдийн манлай хадаг дээр идээний дээж айраг юм уу, сархдыг тавиад, гэрийн баруун талд сөнгийн дэргэд зогсон, хоймор суугаа зочдын өөд хандаж ерөөдөг заншилтай.

Магтаал

Ерөөл

ЗээЦаанаа чамин хээтэйНаанаа нанжин хээтэйЦацаг бүрийдээ найман тахилтай Намгүр хадган дээрээАлт мєнгєн хундагатай архийг Амсар дүүрэн бялхуулж Намайг ерөө гэсийм (гэсэнн юм) биз ээУрт цагаан туургатай Уран тагнай хаяавчтай Далай цагаан дээвэртэйДөрвөөр ширмэл Дөрвөн бүслүүртэй Ар євєр тийøýý çєрєгсєн Арван хоёр оосортой Хойøоо урагøаа çєрєгсєн Хорин дєрвєн оосортой Бөмбий цагаан өргөө юм байна аа! Гэрийн доторх нэгэн зүйл Хорол эрдэнн тоонотой

Бичвэр 1. ГЭРИЙН ЕРӨӨЛ

Бичвэр 2. БӨХИЙН ЦОЛ Олон түмний ємнєУран мýхийг уралдуулан хийж Барин авч барилдаж Хүчийг үçье гýв ýý... Баруун талын çасуул сонс оо! Бєхийг амлая аа! Бүрýн ýрхт Монгол Улсын... Улс хувьсгалын Яруу алдарт ... жилийн ойн Их баяр наадмын ... Аварга аа ... Энý их баяр цýнгýлийн Түгýýмýл жавхлан бүрдүүлсýн Түмýн олны дотроос øалгарсан Монгол даяар алдартай Хамаг олноо баясуулагч Харилтгүй çоригт Хурц гарамгай Хурдан øаламгай Баатар çоригт Бадрангуй хүчит Өсєн нýмýх Өрнєн дýлгýрýх Улам улам сайжрах Уран мýхт Олон түмний дундаас

1.2. БААТАРЛАГ ТУУЛЬС

Монгол үндэстний магтах бахдах сэтгэлгээ, тоочин дүрсэлж шүлэглэх түүхэн туршлагын өвөрмөц нэгдэл болсон баатарлаг туульс нь хэм хэмнэл, аяс аялгуу төгс, өвөрмөц аман яруу найраг билээ. Монгол туульсын яруу найргийг туульчид амаар зохиож, амаар уламжлан дамжуулж иржээ.