Want to create interactive content? It’s easy in Genially!
Өгүүлбэрийн цөм бүтэц
П. Отгонжаргал
Created on February 20, 2021
Start designing with a free template
Discover more than 1500 professional designs like these:
View
Happy Holidays Video
View
Elves Christmas video
View
HALLOWEEN VIDEO MOBILE
View
Halloween Illustrated Video
View
Halloween video
View
Birthday Party Invitation
View
Video Tutorial Mobile
Transcript
Өгүүлбэрийн цөм бүтэц
Монгол хэл
МХБУЗ-ын багш П.Отгонжаргал
Хичээлийн зорилго
- Өгүүлбэрийн цөм бүтцийг таних
- Өгүүлбэрийн гишүүдийг мэдэх
Өгүүлбэр гэж юу вэ?
- Өгүүлбэр нь хүмүүсийн хоорондын харилцааны гол хэрэгсэл болдог. Иймд өгүүлбэр нь хэлний хамгийн эхний төгс нэгж юм.
- Бүрэн төгс утга санааг илэрхийлсэн холбоо үгнүүдийн нийлбэр юм.
- Өгүүлбэр нь хоорондоо ямар нэгэн хэлзүйн холбоосоор холбогдсон гишүүдээс бүрддэг. Гишүүн тус бүр өгүүлбэрийн бүтэц дотроо өөр өөрийн үндсэн үүрэгтэй байдаг.
Өгүүлбэрийн цөм бүтэц гэж юу вэ?
Өгүүлбэрт үйл хөдлөл, үйлийн эзэн болон үйлэнд өртөж байгаа зүйлсийг заан нэрлэж байгаа үгийг өгүүлбэрийн цөм бүтэц буюу гол гишүүд гэнэ. Өгүүлбэрийн гол гишүүд нь: 1. Хэн?, Юу? /үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүн 2. Хэнийг?, Юуг? /үйлэнд өртөгч буюу шууд тусагдахуун/ 3. Яав?, Яасан?, Яадаг? Яаж байна? гэх мэт /үйл хөдлөл буюу өгүүлэхүүн/
Өгүүлбэрийн гишүүдийг мэдье.
Өгүүлэгдэхүүн
Шууд тусагдахуун
Өгүүлэхүүн
Гол гишүүдийг өгүүлбэрт тодорхойлохдоо:
- Үйл хөдлөл буюу өгүүлэхүүн
- үйлийн эзэн буюу өгүүлэгдэхүүн
- Үйлэнд өртөгч буюу шууд тусагдахуун гэсэн дарааллаар тодорхойлно.
Дараах өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлоорой.
Би өнөөдөр сонгодог өгүүллэгийн номыг уншив.
Өгүүлбэрийн гол гишүүдийг тодорхойлцгооё.
Би өнөөдөр сонгодог өгүүллэгийн номыг уншив.
ХЭН? -Би
ЮУГ?- номыг
ЯАВ?- уншив
Өгүүлбэрийн гол гишүүдийг зураарай.
Ээж намайг гартаа хөтлөв.Аав голоос загас барив. Дүү уйлав. Зурагт үзлээ.
Өгүүлбэрийн гол гишүүдийг зураарай.
Ээж намайг гартаа хөтлөв.Аав голоос загас барив. Дүү уйлав. Зурагт үзлээ.
Цөм өгүүлбэрийг дотор нь:
1. Хоёр бүрэлдэхүүнт өгүүлэгдэхүүн+өгүүлэхүүн=Хоёр бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр ж.нь: нар мандав Хүүхэд уйлав. 2.Гурван бүрэлдэхүүнт өгүүлэгдэхүүн+шууд тусагдахуун+өгүүлэхүүн= Гурван бүрэлдэхүүнт цөм өгүүлбэр ж.нь: Бат дугуй унав. Ээж намайг дуудав.
Дараах өгүүлбэрүүдийг гол гишүүдээр нь зураад 2 ба 3 бүрэлдэхүүнт өгүүлбэрйиг тодорхойлоорой.
1. Эгч бид хоёр хуушуур хайрав. 2. Ажилчид хурал хийв. 3. Нарны туяа цонхоор тусав. 4. Аав ирэв. 5. Ганаа морь унав. 6. Одод түгэв.
1. Эгч бид хоёр хуушуур хайрав. /3бүр 2. Ажилчид хурал хийв. /3 бүр/ 3. Нарны туяа цонхоор тусав. /3 бүр/ 4. Аав ирэв. /2 бүр/ 5. Ганаа морь унав. /3 бүр/ 6. Одод түгэв. /2 бүр/
Гэрийн даалгавар
Аав Чөдөр хаяжээ, би. Чимээгүйхэн гэгч нь аав ширтэнэ. Харц нь намайг ороолгоно.
1."Аав" эхээс үйл үгийг олж, тусах, эс тусах шинжээр нь бүлэглээрэй. 2. Цөм өгүүлбэрийг олж, бүрэлдэхүүнийг тодорхойлоорой. 3. Цөм өгүүлбэрийг дэлгэрүүлж бичээрэй.
Хичээлдээ идэвхтэй оролцсонд баярлалаа.