Want to create interactive content? It’s easy in Genially!
Семинар 27-28
L Erdenechimeg
Created on January 20, 2021
Start designing with a free template
Discover more than 1500 professional designs like these:
View
Visual Presentation
View
Vintage Photo Album
View
Animated Chalkboard Presentation
View
Genial Storytale Presentation
View
Higher Education Presentation
View
Blackboard Presentation
View
Psychedelic Presentation
Transcript
Шинж чанар,
Зүг чигийн бэлгэдэл
Агуулга
Танин мэдэхүй
Шинж чанар
Харж ялгах
Чанарын үнэлэмж
Чанарыг илэрхийлэх сэтгэлгээ
Гэртээ
Зүг чигийн бэлгэдэл
Гэрийн зүг чиг
Гэрийн зүг чигийн бэлгэдэл
Гэртээ
Дүрслэх, дуурайх үгэнд туссан сэтгэлгээ
Авиа сэлгэх
Эгшиг ба гийгүүлэгч
Гэртээ
Танин мэдэхүй
Хүн төрөлхтөн ертөнцийн аливаа юмс үзэгдлийг мэдэрч танин мэдэхүйд тулгуурлан сэтгэж, танин мэдэхүйн шатанд хүрч байж хийсвэрлэн ухаардаг. Юмс үзэгдлийг харах, сонсох, үнэрлэх, амтлах, тэмтрэх сэрлийн хүрээнд хүртэн мэдэрч ялган салгаж таньдаг. Энэхүү сэрэл, хүртэхүй, төсөөлөл нь бүх амьтанд түгээмэл байдаг чанар юм. Хүн төрөлхтөн бусад амьтнаас илүү мэдэрч танин мэдэх чадвартай учраас сэтгэж таних шатанд хүрчээ.
Шинж чанар
Гадаад шинж
Дотоод чанар
Харах: (цагаан, том, тарган...) Сонсох: (уянгалаг, чанга, сул..) Тэмтрэх: (ширүүн, хатуу, зөөлөн, хүйтэн...) Үнэрлэх: ( эхүүн, тансаг, өмхий) Амтлах: (гашуун, шорвог, исгэлэн)
Хэрэгтэй, хэрэггүй Тааламжтай, тааламжгүй Ашигтай, ашиггүй Үнэн, худал Сайн, муу Зөв, буруу
Чанарын үнэлэмж
Хонь-ямаа (номхон, тайван)-тогтворгүй) Адуу-хүч чадал, хурд, ухаан Үхэр-тайван амгалан, тэнэг, ухаангүй Чоно-ховдог, шунахай, махчин Үнэг-заль мэх, овтой, гэнэн Туулай-аймхай, хулчгар, ухаантай Илжиг-шургуу, тэсвэртэй, зүтгэлтэй Шаазгай-хэл амтай, чалчаа Хэрээ-хар муу санаатай
Чанарыг илэрхийлэх сэтгэлгээ
Тэмээ туйлсан юм шиг Харцаганд хөөгдсөн болжмор шиг Орсон буур шиг Уургын морь шиг Бухан бяруу шиг Ботгонд дээвэр ачсан юм шиг Борооны хонь шиг Бурантагтай тэмээ шиг Тогорууны нүд шиг Адсага шиг Цатгалан могой шургашгүй
Богино жолоотой Гартаа цавуутай юм шиг Дэнгийн эрвээхэй шиг Түүхий сүүний бяслаг шиг Хөөтэй төлөг шиг Цэцэг цэврүү шиг Сүү долоосон гөлөг шиг Хатсан борц шиг
Гэртээ
1. Багаар хийх 2. Монголчуудын амьтны талаарх үнэлэмж
Зүг чигийн бэлгэдэл
Зүг
Чиг
Гэрийн доторх болон гаднах зүг чигийн хуваарь нь
Гэр нь дөрвөн зүг, дөрвөн зовхис, найман өнгө, найман өнцөг гэсэн хорин дөрвөн хуваариас бүтэж байна.
Гэрийн доторх болон гаднах зүг чигийн хуваарь нь
Чанх умар хулгана зүг: хоймрын авдар байх бөгөөд энэ авдар дотор тэр айлын хамаг үнэт эд эрдэнэсийн зүйлс байдаг. Хулгана зүгийн хоёр талд хар, харагчин хоёр өнцөг: авдрын дээр нь онгод тэнгэр, бурхан шүтээн, тэр дундаа эрт цагт хар зүгийн шүтээн Төрийн сүлд Дайчин хар тэнгэрээ байршуулан тахидаг. Арслантай авдар тавьсан байдаг нь гаднаас ирэх элдэв муу зүгийн ад хорлолыг айлгах утга. Үхэр өнцөгт: авдрын хажуу руу архи сархад, голдуу үнээний сүүнээс гаралтай нэрмэлийн зүйл, бараан идээгээ хадгалдаг. Үхэр өнцгийг бас охин хүүхдийн хишиг зүг ч гэдэг. Чанх зүүн хойт зүг зовхис зогсолт - барс өнцөгт: гэрийн эзний суудал байх бөгөөд гэрийн эзний сүлд тэнгэр байрладаг. Сүлд нь гэрийн гаднах зүг чигээр бол Хараалын эзэн Хадаргаан хар Боом тэнгэр, хэрүүлийн эзэн Хэдэр догшин тэнгэрийн орших зүг учраас хараал хэрүүлийн бузраас гэрийн эзнийг хамгаалдаг.
Гэрийн доторх болон гаднах зүг чигийн хуваарь нь
Зүүн хөх - модон туулай зүг: гэрийн эзэгтэйн суудал байдаг бөгөөд гал голомтын ам энэ зүг рүү хардаг. Түүний доод талд хөхөгчин модон өнцөг: хөлийн авдар байрлах бөгөөд энд гэрийн эзэгтэйн эдлэл хэрэглэл. Зүүн урд луу өнцөгт: гэрийн тогоо шанага, сав суулга, идээ ундаа, эргэнэг байрлах бөгөөд луу бол зун тэнгэрт гарч, хур бороо оруулж, өвс ногоо ургуулдаг, өвөлд усанд ичиж, газар усны шим дэлгэрүүлдэг эрдэмтэй. Чанх зүүн урд зүг: орлогын зүг зовхис учир хүнс идээн буяны эхлэл Зүүн урд могой өнцөгт: газар лусын амьтан мөн учир гэрийн энэ хэсэгт газар, ус хоёр байх номтой. Энэ бол идээн буяны төгсгөл болж, үнс тоосоо гаргадаг зүг болдог. Урд зүг бол гал улаан зүг бөгөөд морин зүг: монгол гэрийн үүд. Мөнх тэнгэр энд гэрийн гаднаас сахин ивээмүй гэдэг. Монголчууд урд зүг гарлагатай, хойт зүг орлоготой хэмээн үзэж байсан ба тооно болон тогоо тулгаа хойш нь хэлтийлгэн байршуулдаг. Мөн морин зүгийг голлож суух цээртэй агаад чанх урдаас мориор ирж болдоггүй, заавал алсуур тойрч баруун хойноос нь ирдэг байжээ. Баруун урд хонин өнцөг: хурга ишиг, муу малаа уяж хөгнөдөг, мал ахуйн элдэв тоног хэрэгсэл хазаар ногтны цах, шондсон эмээл байна. Өнгийн хувьд улаан учир хонь мал гаргасны дараа чээж, бөгс өлгөн сэврээдэг. Баян цагаан тэнгэр, малын сахиус Заягач тэнгэр, эд баялгийн эзэн Бисман тэнгэрийн орших зүг учир мал сүргийг арвижуулна гэдэг. Гэрийн гадна талд болохоор зочин гийчний морины уяа байрлана.
Гэрийн доторх болон гаднах зүг чигийн хуваарь нь
Чанх баруун урд зүгийн ар өнцөг буюу бичин өнцөг: гаднын хүний суудал, тэр дундаа эрэгтэйчүүдийн суудал. Цагаан өнгөт өнцөг, чанх баруун тахиа зүг, түүний ар өнцөг цагаагчин өнгөт өнцөг: зочин гийчид морилон саатах ёстой газар. Мөн монголчууд онгод шүтлэгтэй байсан цагт цагаан зүгийн номхон төвшин онгодын сэтэр байж, баруун хойт зүгийн хорлолоос сахин хамгаалдаг. Нохой өнцөгт: эдийн буяныг сахих бэлгэдэлтэй тул эдийн буян эндээс эхэлдэг. Чанх баруун хойт зүг зовхис: мөнх тэнгэр нэрийн орших зүг учраас мөнх хэмээх ажээ. Гахай өнцөг: айл гэрийн бусад эд эдлэлээ хадгалах авдар байдаг нь гахай бол газрын үндэс цуглуулдаг амьтан тул өег цатгалан аж амьдралыг бэлгэдэх ажээ.
Гэртээ
Монголчуудын орон зайн сэтгэлгээ Б.Лхагвасүрэн Бэл оргил хоёр
Дараах даалгаврыг хийе.1. Эхийн нэрийг юунд тулгуурлаж өгсөн бэ? 2. Эхийн агуулгын бүтцийг олж, хэсэг тус бүрийг эхний ба сүүлчийн үгээр зааглаж бичнэ үү. 3. Эхийн гол санааг тодорхойлно уу. 4. Уг эхэд монголчуудын орон зайн сэтгэлгээний ямар онцлог туссан байна вэ? 5. Эхээс адилтгал, хүншүүлэл, харшуулал дээр тус бүр нэг жишээ бичих 6. Оргил, бэл гэдэг хоёр үг нь ямар шинжээрээ эсрэг утгатай вэ? 7. Үүл, манан царцана гэсэн хоёр үйлийн эсрэгцэх гол учир шалтгаан юу вэ?
Бэл, оргил хоёр Бие биеэсээ хол Учрахгүй алс Уулзахгуй хол Наранд ойрхон гэлээ гээд Оргил хүйтэн Нарнаас хол гэлээ гээд Бэл бүлээхэн Нар хөллөсөн оргил Гэгээ бугуйлдан бэлдээ асгана Налгар бэл илчээр булхаж Цэцгээ дэлгэн оргилд өргөнө Оргилд уруулж бэртсэн үүл Бэлийн чулуун дээр уйлна Бэлээс ууршиж дэгдсэн манан Оргилын мөрөн дээр царцана
Бэл өгссөөр оргилОргил уруудсаар бэл Үндэс хэрсэн бэл Үүл ээрсэн оргил Үзэх мэдрэх хоерын зай шиг хол Үнэндээ хол Гэлээ ч Алаглан ургах цэцэг нь ихэр Амьсгалын халуун эгшиг нь нэг Элэгдэх нь адил нэгэн би Элбэг дээлийн зах хормой Эрээн хорвоогийн өндөр нам Энэ шүлгийн минь эхлэл төгсгөл
Гэртээ
Монголчуудын орон зайн сэтгэлгээ Д. Нямаа Шөнийн талд адуу янцгаана
Шөнийн талд адуу янцгаана Эртний домог шиг буурал тал Эргэн тойрон чимээ алдарна Алс замын алжаал тайлж Аяны хүн талдаа хононо Гүн харанхуйд тэнгэрийн заадас Гүүн зэл шиг сунайн цайрна Амгалан талын аяс хөндөж Алдуурсан унага шиг од харвана Эртний домог шиг буурал тал Эргэн тойрон чимээ алдарна Оддын дундаас ижлээ үзсэн юм шиг Шөнийн талд адуу янцгаана.
Дүрслэх, дуурайх үгэнд туссан монгол сэтгэлгээний онцлог
- Монгол хэлний амьд, мөхсөн язгуур
- Амьд язгуур нь чөлөөтэй (идэвхтэй), чөлөөт бус (идэвхгүй)
- Чөлөөт бус язгуур нь дүрслэх, дуурайх
- Дүрслэн язгуух нь бодит ертөнцийн хүн амьтан,юмс үзэгдлийн гадаад төрх байдал заана.
- Мөхсөн язгуур нь алтайн язгуур хэлний болон
- Монгол хэлний уугуул язгуур байна
- Өвөг монгол хэл нь язгуурлаг хэлний хэв шинжтэй байснаа аажмаар задлаг,нийлэг хэв шинжтэй болсон
- Язгуурлаг хэл (үг +үг) –задлаг (үг+туслах үг)-нийлэг (үг +дагавар)
- Үг бүтэх үндсэн арга нь авна сэлгэх арга байжээ.
Авиа сэлгэх
Нөлөөлөн хувьсах
Утга ялгах
- Арч + уур = алчуур
- Ган + на = гагна
- Сул + д +га = султга
- Хачин = гачин
- Хатан = гатан
- ц Андгар банхай
- ц Эндгэр манхай
- ц Индгэр ланхай
- ц Ондгор дахнай
- ц Өндгөр занхай
- ц Ундгар ханхай
- цҮндгэр цанхай
Дүрслэх язгуурын авианы бүтэц
3.ЭГГЭ: а арва- урва- онго- б. агд- өнд- арс- 4.ЭГЭ: а ани – они- б. аз- өм- оц-
1. ГЭГЭ: а дана-хана-б. бав-төв-сар-дар-2.ГЭГГЭ: а бамба-сарва-б, хард-банд-сарт-
Эгшиг сэлгэх (урт богино)
ЭГШГИЙН УТГЫН БАРИМЖАА
А – сүрлэг, том, орон зай их Э – урт, нарийн, хавтгай, А>Э (зөөлөвтөр) И – хатуу, чинэрсэн, Э>И (хатуувтар) О – дугуй, бөөрөнхий, томдуу Ө – дугуй, бөөрөнхий, жижиг У – унжсан, урагшилсан (зөөлөвтөр) Ү – унжиж, урагшилсан (хатуувтар)
ГИЙГҮҮЛЭГЧИЙН УТГЫН ЯЛГАМЖАА ИЛРҮҮЛЭХ НЬ:
Р – хатуу, ширүүн, үрчлээ, атираатай Л – шингэн, нялцгай, зөөлөн булбарай Н(нг) – толгой, чээж, гэдэс, гүзээ гэх мэт хөндий зайтай эрхтний дотроос гадагш тэлсэн, түрсэн хэлбэр Г(Га) – урт, гонзгой юмсын дээш тэмүүлсэн, доороосоо дээш агшиж богиноссон Т – дотроосоо гадагш түрж томорсон
сагсай, багсай, дарсай ярзай, барзай, сарзай биржий, аржий, буржий халхай, ялхай, шалхай алцай, цэлций, нялцай дардай, ёрдой, сөрдий
Дуурайн тусгах арга
Галуу нугас: гааг гууг; орос: кря кря; франц: кан кан; дани: paн paн; англи: kyak kyak;
Дуурайх язгуурын бүтэц
ГЭГ (Э – нь урт, богино): тар, тас, пад, шал, дүн... ГЭ (Э – нь урт, хос): май, мөө, буй ... Э (Э – нь урт, хос): уй, оо, аа, уу ...
ГИЙГҮҮЛЭГЧИЙН УТГЫН БАРИМЖАА
Р – хатуу, ширүүн зүйлээс С – тэсэрч дэлбэрэх Л – зөөлөн, шингэнээс Н – хөндий зүйлээс Г – гэнэт огцом цохилох В – чимээгүй сул сонсогдох Д – гэнэт огцом унах Ш – үргэлжлэн цуурайтах
Гэртээ
1. Дүрслэх язгуураас дараах дагаврууд ямар, ямар язгуурт залгаж байна вэ?Ямар утга илэрхийлж байна вэ?ай – схий – лз – гана – 2. Дуурайх язгуур дараах дагаврууд залгаж үйл үг бүтээнэ үү. Ямар үсгээр төгссөн яүгуурт залгаж байна вэ? Ямар утга илэрхийлж байна вэ? хий – ги (гь, гэ, гө) – гина (гэнэ, гөнө, гино) – хир – жигна (чигна) – ш – л – р – тна –
Д.Батбаяр Өглөөний сэрүүн тунгалаг
1. Эхийн агуулгын бүтцийг тодорхойлох (эхлэл, гол хэсэг, төгсгөл) 2. Эхийн бүрдэл хэсгүүд (цогцолбор) – ийн уялдаа холбоо (учир зүйн дэс дараа) -г ажигла. 3. Энэ эхэд монгол сэтгэлгээний ямар, ямар онцлог шингэснийг тайлбарлана уу.
Орчлонгийн хамгийн сайхан цаг бол өглөө. Өглөө надад залуу нас шиг санагддаг. Өглөөд харагдах бараа тод , малын зүс өнгөлөг , ногооны өнгө нялх, өчигдөр оройхон дэргэдүүр нь давхиж явсан ухаа толгод , усалж гаргасан адуу малаа өглөө дахин харахдаа би урьд өмнө нь олж хараагүй өнгө зүсний нь сайхныг нь олж хардаг . Өглөөний айраг шиг уруул чимчигнүүлсэн сайхан айргийг хүн тэр өдөртөө дахин амсдаггүй. Үд дөхөхөөр айраг гөлийн, үдээс хойш бүлээсч, оройдоо хатуурч эхэлдэг. Өглөөд адуу янцгаах нь хүртэл үдшийнхээс өөр, цаанаа нэг цовоо, гунигийн сүүдэргүй байдаг. Өглөөний агаар шиг тийм сэрүүн тунгалаг агаар гэж хаана ч үгүй. Нар дээшлэн хөөрч, ханын элгэнээс буумагц агаар өтгөрч, цаашлах тусмаа таана хүмүүл, агь ганга газрын үнэр, нарны аагтай холилдон халуун уур шиг болдог. Хэдийгээр орой үдэш сэрүүсэвч өглөөнийх шиг сэрүүн бус байдаг. Өглөөд ерцөнтийн өнгө зүс, үнэр, амт, аялгуу эгшиг зөвхөн харагдаж үнэртэж, амтагдаж, сонсдох бус бүхийл бие цогцсонд мэдрэгдэж, алив хүслэнгийн галыг бадраадаг. Өглөө миний сэтгэл мөрөөдөл тэмүүлэл, итгэл хайраар бялхан, авах идэх , атаархах хорсох, шунах тачаахын нүгэл хүслэнгээ би огоорсон байдаг. Өглөөд би бяр тэнхээгээ мэдэрч, билэг оюуныхаа хэдий хэр саруул болохыг ухаардаг. Өглөө шиг би аз хиймортой байх нь ховор.
Үд дөхмөгч хүсэл сэтгэлийн эрч сүлран нозоорч орой тийшээ хүссэндээ хүрч чаддаггүйн гуниг хүчин мөхөстсөний гутрал ирдэг. Маргааш хэмээн хойш тавих назгайрал ирдэг. Мөнөөх өглөө үгүй байсан авах идэх , атаархах хорсох, шунах тачаахын хүсэл цухалзаж, сэтгэл хямардаг. Тэр өдрийн үйлдсэн буянт үйл хэдий бага байх тутам нойр сэрвэлзэн өдрийн явдал сэтгэл зовоодог. Гэмээ хэчнээн наминчлавч баруун зүгт жаргасан энэ өдрийн нар эргэж ирэхгүй гэдгийг ухаарч өглөөний сэрүүн тунгалагт бие сэтгэлээ ариусгаж чадаагүйдээ гутарна. Энэ л үед өглөө гэгч залуу нас бөгөөд үд хавьцаа нас тогтож төдөлгүй орой болох мэт өтөл нас ирдэг юм шиг санагддаг. Өглөөний тунгалагт юуч амжуулж чадаагүйдээ өөрийгөө зэмлэж эхэлнэ. Ядаж тэмээг салхидаж явхад нь буцаачих минь яалаа гэж бодогдоно. Үдээс хойш тэмээ рүүгээ мордсон айлын өвгөнийг ирэхгүй байх тусам сэтгэл зовнин өөрийгөө зэмлэн авч улам улам өтгөрөх гадаах харанхуйд мухардан дэмий л чимээ чагнан эргэж хөрвөөж өөрийгөө улам улам зэмлэж хэвтэнэ.
Баярлалаа
www.genial.ly