Натюрмортын хар зураг A.DR 301 танилцуулга
Enkhjargal Batchimeg
Created on December 30, 2020
Over 30 million people build interactive content in Genially.
Check out what others have designed:
Transcript
натюрмортын хар зураг
A.DR301
эхлэх
Удиртгал
Агуулга
Түвшин
Хэрэглэгдэхүүн
Арга зүй
Үнэлгээ
Натюрмортын хар зураг A.DR301хичээлийн тухай
Хугацаа
Багш
Зорилго
Үнэлгээний хувьд: Тус хичээл нь дадлага хэлбэрээр бүтээлч үйл ажиллагаанд тулгуурлан явагддаг тул мэргэжлийн онцлогоос шалтгаалан явцын болон бие даалтаар хийсэн ажлын үр дүнг хуваарьт хугацаанд нь хийсэн бодит бүтээл дээр үнэлгээ өгч дүгнэнэ. Улиралын төгсгөлийн шалгалтыг тухайн улиралд хийсэн бүх ажлаараа нэгдсэн үзэсгэлэн гаргах хэлбэрээр дүгнэнэ. Хүснэгт-1 № Үнэлгээний хэлбэр Эзлэх хувь Багтаамж Дээд оноо 1 Ирц, оролцоо 20% Ирц 10 Идэвхи, оролцоо 10 2 Бие даалт 50% Бие даалт 1 25 Бие даалт 2 25 3 Явцын сорил, шалгалт 30% 2, 3, 4, 5 модулиар хийгдсэн ажил тус бүрд явцын үнэлгээг өгнө 20 Улирлын төгсгөлийн үнэлгээ 10 Бүгд 100% 100 Үнэлгээ-1: Хичээлд суусан/оролцсон байдлыг үнэлэх: Хүснэгт-2 Үнэлгээ Дээд оноо Шалгуур Ирц 10 Хичээлийн ирц бүртгэл Оролцоо 10 - Хичээлд оролцсон идэвхи, оролцоо, - Явцын болон бие даасан дасгал, даалгавруудыг тогтмол хийсэн гүйцэтгэл, - Дадлага хичээлд бүтээлч байдлаар оролцсон хандлага, Үнэлгээ-2: Бие даан гүйцэтгэх ажлын үнэлгээ 1: Таталбар зураг зурах Хүснэгт-3.1 Гүйцэтгэх ажил Шалгуур Тавигдах шаардлага Дээд оноо Геометр биетийн байгуулалт хийх /30 ш/, энгийн бүтэцтэй эдлэлээс таталбар хийх /30 ш/ буюу нийт 60 ш таталбар зурах. Бүтэц, байгуулалт Энгийн бүтэцтэй эдлэлийн бүтэц, байгуулалт, хэлбэр дүрслэлийг үнэн зөв илэрхийлсэн байдал 15 Зураасны орон зайн илэрхийлэл Зураасыг тод бүдэг, өргөн нарийн болгон орон зайтай илэрхийлж байгаа байдал, зураасаар гэрэл сүүдрийн хууль, хэлбэрийг илэрхийлсэн байдал. 10 Дүн 25 Бие даан гүйцэтгэх ажлын үнэлгээ 2: Натюрмортын хуулбар зураг зурах Хүснэгт-3.2 Гүйцэтгэх ажил Шалгуур Тавигдах шаардлага Дээд оноо Геометр биетүүд оролцсон натюрмортын хуулбар зураг /2 ш/, Энгийн бүтэцтэй эдлэл оролцсон натюрмортын хуулбар зураг /2 ш/ буюу нийт 4 ш зурах зураг Зохиомж авалт Тухайн форматаа сонгосон байдал, түүн дээр эдлэлүүдээ зөв зохиомжлон дүрсэлсэн байдал 5 Бүтэц, байгуулалт Эдлэлийн бүтэц, байгуулалтыг алсалтын хуулийн дагуу үнэн зөв, орон зайтай илэрхийлсэн байдал 5 Гэрэл сүүдэр, Орон зайн илэрхийлэл Эдлэлийн хэлбэр, дүрсийг зурааслал ашиглан гэрэл сүүдрийн хуулийн дагуу орон зайтай болгон хүнд хөнгөн тоноор ялган илэрхийлсэн байдал. 10 Нэгтгэл хийх Тухайн зургаа нэгтгэл хийж ерөнхийлөн наана, цаана, дээр доор зэрэг орон зайт байдлыг зөв илэрхийлэн нэг цогц зураг болгож чадсан эсэх 5 Дүн 25 Үнэлгээ-3: Явцын сорил, шалгалтыг үнэлэх арга: Явцын үнэлгээ 3-1: Улиралын явцад ангид хийгдсэн ажлуудыг явцын үнэлгээнд тооцно. Хүснэгт-4 Гүйцэтгэх ажил Шалгуур Тавигдах шаардлага Дээд оноо Модуль 2,3,4,5 Зохиомж авалт Тухайн зурж буй натюрмортондоо форматаа зөв сонгосон байдал, түүн дээр дүрс болоод эдлэлүүдээ зөв зохиомжлон дүрсэлсэн байдал 5 Бүтэц, байгуулалт Эдлэлийн бүтэц, байгуулалтыг алсалтын хуулийн дагуу үнэн зөв, орон зайтай илэрхийлсэн байдал 5 Гэрэл сүүдэр, Орон зайн илэрхийлэл Эдлэлийн хэлбэр, дүрсийг зурааслал ашиглан гэрэл сүүдрийн хуулийн дагуу орон зайтай болгон хүнд хөнгөн тоноор ялган илэрхийлсэн байдал. 5 Нэгтгэл хийх Тухайн зургаа нэгтгэл хийж ерөнхийлөн наана, цаана, дээр доор зэрэг орон зайт байдлыг зөв илэрхийлэн нэг цогц зураг болгож чадсан эсэх 5 Дүн 20 Улиралын төгсгөлийн үнэлгээ 3-2:
- Тухайн улиралын хугацаанд бие даан гүйцэтгэсэн зурагнаас шаардлага хангасан 60 ширхэг таталбар зураг, 4 ширхэг натюрмортын хуулбар зургийг ангийн 4 ширхэг ажлын хамт шалгалтын нэгдсэн үзэсгэлэнд тавиж хамгаална.
- Тус ажлуудыг саарал өнгийн цаасаар хүрээ хийж бэлтгэсэн байх ба хүрээ цаасны өргөн нь А1 зурганд-5 см, А2 зурганд-4 см, А3 зурганд-3 см байна.
- Улирлын төгсгөлийн үнэлгээг өгөхдөө нэгдсэн үзэсгэлэнг дэглэсэн байдал, зурагнуудаа тохирсон хүрээ цаасаар цэвэр нямбай, стандартын дагуу хүрээлсэн /аканток/ байдал, бүтээлийн болон бүтээгчийн анги, нэр, хаягыг гүйцэд хийсэн байдлыг харгалзан 10 хувь хүртэл үнэлгээ өгнө.
Хичээлийн нэр, код: Натюрмортын хар зураг -1 (А.DR301) Улирал: Намар Хичээлийн задаргаа: 2 кр (0.0.0.4) (практик)
Арга зүйн хувьд: Хичээлийг дадлага хэлбэрээр оюутны оролцоо төвтэй явуулах бөгөөд сургалтын явцад суралцагчдын бүтээлч үйл ажиллагааг дэмжсэн, оюутан нэг бүрийн хөгжих боломжийг бүрдүүлсэн, сургалтын таатай орчныг бий болгоход багш бүр анхааран ажиллана. Сургалтанд түгээмэл хэрэглэгдэх сургалтын арга зүйнүүд нь болон бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сургалт байна.
Агуулга: “Натюрмортын хар зураг I” хичээлээр геометрийн талст болон эргэлтийн биетийг байгуулах, огтлолцсон болон таслагдсан биетийг байгуулах, төвөгтэй олон байгуулалттай биетүүдийг зөв дүрслэх, тэдгээрийн гэрэл сүүдэр, хэлбэр, орон зайг зураасаар ялгамжтай илэрхийлэх. Хичээлийн цөм агуулга Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадварууд Модуль-1: Удиртгал хичээл CLO 1.1, Модуль-2: Геометрийн талст биетийн байгуулалт CLO 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1, Модуль-3: Геометрийн эргэлтийн биетийн байгуулалт CLO 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1, Модуль-4: Гэрэл сүүдрийн хууль CLO 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1, Модуль-5: Биетийн тоны харьцаа CLO 1.1, 1.2, 2.1, 2.2, 3.1,
Хичээлээр эзэмших мэдлэг, ур чадвар, хандлага (CLO):
- Харааны сэрэл, хүртэхүйн мэдрэх чадвар, харааны андуй харагдахуй, хэмжээ харьцааг харьцуулан жиших, задлан шинжлэх, нэгтгэн дүгнэж илэрхийлэх аргыг мэдэх. [PLO 3.1.4]
- Геометрийн талст болон эргэлтийн биетүүдийн байгуулалт, онцлог, ялгаа, орон зайн болон зураасны алслалт, гэрэл сүүдрийн болон зохиомжийн хуулиудын талаарх мэдлэгийг эзэмших. [PLO 3.1.1]
- Биетийг зургийн хавтгайд зөв зохиомжлон, байгуулалтыг харааны аль ч өнцгөөс үнэн зөв дүрслэх. [PLO 3.2.1]
- Зурааслалын төрөл, тоны ойлголтыг танин мэдэж, зураасаар гэрэл сүүдрийн хуулийг ашиглан биетийн хэлбэр, орон зай, тоны харьцааг илэрхийлэн зурах. [PLO 3.2.2]
- Аливаа биетийн бүтэц байгуулалт, хэлбэр харьцааг нягт нямбай, гярхай ажиглан жишиж, зурж дүрслэж сурснаар харааны ой тогтоолт болон илэрхийлэх чадвар сайжрч, аливаад тууштай, нарийн гүйцэтгэлтэй хандах. [PLO 3.1.1], [PLO 3.1.2]
- Одон.Г нар. (1982). Хар зураг. УБ.,
- Ядамжав.Ц нар. (2000). Зураг дүрслэлийн үндэс. УБ.,
- Эрдэнэцог.Ц нар. (2015). Дүрслэн урлахуйн үндэс. УБ.,
- Амарбат.В. (1995). Дүрслэлийн суурь. Хөх хот.
- Цэдэн-Иш.Д (2000). Дүрслэх урлагийн үндэс. Улаанбаатар. Хэвлэлийн газар
- Аксенов.К.Н. (1987). Рисунок. Москва.
- Костеран.И.П. (1984). Учебное рисунок. Москва.
- Паррамов.Х.М. (1994). Основы рисунок. Москва.
1-р курсын оюутнуудын намрын улиралд судлах практик хичээл.
- Планшит -А2 Хэмжээтэй - Ватум цаас - Харандаа / Хатуу-н, зөөлөн в-в10, дундаж -нв-/ -Баллуур - Цагаан цавуу
Магистр багш Э. Батчимэг
Хичээлийн зорилго: Энгийн бүтэцтэй эдлэл болон геометр дүрсийн байгуулалтын онол, гэрэл сүүдэр, зохиомжийн хуулийг ашиглан зурах арга барилд сургах, улмаар оюутны ур ухаан, бүтээлч сэтгэлгэхүй, авьяас чадвар, багшлах эв дүйг хөгжүүлэн амьдралдаа бүтээлчээр ашиглахад энэхүү хичээлийн зорилго оршино.